Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ЫН ӨНДӨР ТАРИФ ХЯТАДЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ЗОГСООХОД ХҮРГЭЖ БАЙНА.

АНУ-ЫН ӨНДӨР ТАРИФ ХЯТАДЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ЗОГСООХОД ХҮРГЭЖ БАЙНА.

АНУ-ЫН ӨНДӨР ТАРИФ ХЯТАДЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ЗОГСООХОД ХҮРГЭЖ БАЙНА.

2025 оны 4-р сард АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд 100%-аас дээш тариф оноосноор олон Хятадын үйлдвэрүүд үйлдвэрлэлээ зогсоож, ажилчдаа түр тарааж байна. Хятадын зарим гол экспортын бүсүүд болох Yiwu болон Dongguan хотод тоглоом, спортын бараа, хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүд түр хугацаагаар хаагдаж, ажилчдын тал хувийг гэрт нь буцаасан байна.

Хятадын АНУ руу чиглэсэн экспортын салбарт 10-20 сая хүн ажилладаг гэж Goldman Sachs тооцжээ. Жишээлбэл, “Woodswool” нэртэй Хятадын спорт хувцасны үйлдвэр бүх АНУ-аас ирсэн захиалгаа алдсан. Тэдний үйлдвэрлэлийн тал гаруй хувь нь Америк руу чиглэдэг байсан ч одоо хэдэн сараар зогссон. Оронд нь тус компани дотоодын онлайн худалдаа, livestream хийж бараагаа зарах гэж оролдож байна.

Тус үйлдвэр Baidu-ын дэмжлэгтэйгээр хиймэл оюун ухаанд суурилсан виртуал хөтлөгч ашиглан livestream хийж эхэлсэн. Ингэснээр видео студи, ажилтан авах зардалгүйгээр 2 долоо хоногийн дотор онлайнаар борлуулалт эхлүүлжээ. Эхний долоо хоногт 30 орчим захиалга авч, нийт 5000 юанийн (690 ам.доллар) борлуулалт хийсэн байна.

Дотоодын зах зээл рүү чиглэсэн оролдлогууд

JD.com, Baidu зэрэг Хятадын томоохон компаниуд экспортын зориулалттай барааг дотооддоо борлуулахын тулд:

  • татаас, урамшуулал өгч эхэлсэн
  • хиймэл оюун ухаан, автомат борлуулалтын систем (виртуал хүн) нэвтрүүлж байна
  • JD.com л гэхэд 200 тэрбум юань ($27.2 тэрбум) зарцуулахаа мэдэгдсэн ч энэ нь АНУ-д жилд экспортолдог $524 тэрбумын зөвхөн 5% нь юм.

Хятадын компаниуд өөр зах зээл хайж байна

АНУ руу бараагаа зарж чадахгүй болсон тул Хятадын компаниуд:

  • Европ, Латин Америк, Австрали, Бразил руу чиглэж эхэлжээ
  • Зарим нь Энэтхэг, Зүүн өмнөд Ази руу үйлдвэрээ нүүлгэх төлөвлөгөөтэй байна
  • Жишээ нь, Бээжингийн “Mingyuchu” компани угаалгын өрөөний бүтээгдэхүүнээ Бразилд онлайнаар зарж, вэбсайт, логистикийн системээ шинэчилжээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.