Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

BYD:1-Р УЛИРАЛД АШИГ НЬ ХОЁР ДАХИН ӨСӨЖ, TESLA-Г ГҮЙЦЭВ

BYD:1-Р УЛИРАЛД АШИГ НЬ ХОЁР ДАХИН ӨСӨЖ, TESLA-Г ГҮЙЦЭВ

BYD:1-Р УЛИРАЛД АШИГ НЬ ХОЁР ДАХИН ӨСӨЖ, TESLA-Г ГҮЙЦЭВ

2025 оны 1-р улиралд Хятадын цахилгаан автомашины аварга BYD компанийн ашиг орлогоо хүлээлтээс давуулан өсгөж, Tesla-г анх удаа цэвэр ашгаараа гүйцлээ. BYD-ийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгдэж, 9.15 тэрбум юань (1.26 тэрбум ам.доллар) болжээ. Орлого нь мөн 36%-иар өсч, 170.36 тэрбум юаньд (23.38 тэрбум ам.доллар) хүрсэн боловч шинжээчдийн таамгаас бага зэрэг дутсан байна.

Tesla-г гүйцсэн түүхэн улирал

Tesla борлуулалт, ашиг нь буурч, зардал нэмэгдсэн хүнд үеийг туулж байхад BYD эсрэгээрээ хурдтай өсөлт үзүүлэв. Энэ амжилтын гол түлхүүр нь дотоод болон гадаад зах зээлд цахилгаан автомашиных нь эрэлт тэсрэлттэй өссөн явдал байлаа.

Гадаад тэлэлтээ өргөжүүллээ

АНУ-ын өндөр татварын улмаас тус зах зээлд нэвтрэх боломжгүй болсон ч BYD Европ, Өмнөд Америк, Зүүн өмнөд Азид амжилттай байр сууриа тэлж байна. Гадаад борлуулалт 111%-иар өсч, нийт борлуулалтын 21%-ийг бүрдүүлэх болжээ. Мөн Унгарт үйлдвэр барих төлөвлөгөө нь Европын өндөр үнэ бүхий цахилгаан автомашины зах зээлд хөл тавих стратегийн алхам болно.

Шинийг санаачлах хурдаар өрсөлдөгчдөө хол орхив

BYD шинэлэг технологид ихээхэн хөрөнгө оруулж байна. Судалгаа, хөгжлийн зардал 34%-иар өсч, 14.22 тэрбум юаньд хүрчээ. Тэд 5-хан минутын дотор 400 км-ийн цэнэг авдаг хэт хурдан цэнэглэгч технологи болон “Бурхны нүд” нэртэй автомат жолоодлогын системийг олноор нэвтрүүлж, өрсөлдөгчдөөсөө хол тасарсан байна.

Дээд зэрэглэлийн зах зээл рүү шилжиж, ашигт ажиллагаагаа нэмэгдүүлж байна

BYD илүү өндөр үнэтэй, тансаг ангиллын шинэ загваруудаараа дундаж борлуулалтын үнээ нэмэгдүүлж, ашигт ажиллагаагаа сайжруулж байна. Энэ нь ширүүн үнэ өрсөлдөөнтэй зах зээлд урт хугацаанд ашигтай ажиллахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

BYD 2025 онд нийт 5.5 сая автомашин борлуулах зорилт тавьжээ, үүний ердөө 800,000 нь экспортын зах зээлд зориулагдана. Тэгэхээр худалдааны дайны асуудал төдийлөн хүчтэй нөлөөлөхгүй л болов уу

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.