Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН CЭРГЭЛТ

АНУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН CЭРГЭЛТ

АНУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН CЭРГЭЛТ

АНУ-ын эдийн засгийн байдал 2025 оны эхний улиралд ноцтой сорилттой тулгарч, хөрөнгө оруулагчдын итгэлцэл болон төрийн эдийн засгийн бодлогод шинэ дарамт бий болголоо. Эдийн засаг сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа агшсан бөгөөд үүнийг даган хөрөнгийн зах зээл огцом унасан.

2025 оны 1-р улиралд ДНБ жилийн суурьтайгаар 0.3%-иар агшсан нь эдийн засагчдын таамагласан 0.2%-иас ч их сөрөг хандлагыг илтгэж байна. Энэ нь 2024 оны 4-р улиралд бүртгэгдсэн 2.4%-ийн эерэг өсөлтөөс эрс доогуур дүн гарсан бөгөөд АНУ-ын эдийн засагт эргэлт буцалтгүй сулрал эхэлж болзошгүйг илтгэж буй юм.

Энэ таагүй үзүүлэлтийн дараа хөрөнгийн зах зээл унаж, Трампын засаглалын 100 дахь өдрөөр эдийн засгийн уналт бүр гүнзгий мэдрэгдэв. Тус уналттай зэрэгцэн Ерөнхийлөгч Дональд Трамп нийгмийн сүлжээнд өөрийн байр сууриа илэрхийлж, “Энэ бол Байдены хөрөнгийн зах зээл... Бид Байдены ‘дарамтаас’ салах хэрэгтэй!” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр мөн “ЭНЭ НЬ ТАТВАРЫН АСУУДАЛТАЙ ХОЛБООТОЙ БИШ!!!”, “ТЭСЭЭРЭЙ!!!” гэсэн том үсгээр бичсэн мэдэгдлүүдийг нийтэлж, эдийн засгийн агшилтыг “Байдены сүүдэр” гэж нэрлэн, өөрийн тарифын бодлого буруугүй хэмээн хамгаалсан. Үүний дараа Meta, Microsoft компаниудын тайлан сайн гарч зах зээл хүчтэй сэргэн 4-р сарыг дуусгалаа.

Трампын хэлснээр, гадаадын компаниуд АНУ-д түүхэнд байгаагүй хэмжээгээр нүүн ирж байна гэжээ. Тэрээр эдийн засгийн амласан өсөлт удахгүй ирнэ, гэхдээ "цаг хугацаа хэрэгтэй" гэдгийг онцолсон юм.

Эцэст нь хэлэхэд, 2025 оны эхний улирлын эдийн засгийн үзүүлэлтүүд нь Трампын бодлогын амлалт, хөрөнгө оруулагчдын хүлээлт болон дэлхийн эдийн засаг дахь АНУ-ын байр сууринд шууд нөлөөтэй геополитикийн болон бодлогын ээдрээтэй орчныг харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.