Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Meta AI: Хиймэл оюуны өрсөлдөөнд шинэ шат нээгдлээ

Meta AI: Хиймэл оюуны өрсөлдөөнд шинэ шат нээгдлээ

Meta AI: Хиймэл оюуны өрсөлдөөнд шинэ шат нээгдлээ

Meta Platforms компани хиймэл оюуны салбар дахь өрсөлдөөнөө эрчимжүүлж, бие даасан шинэ AI туслах аппликэйшнээ албан ёсоор танилцууллаа. Энэхүү шинэ үйлчилгээ нь компанийн боловсруулсан Llama хэлний загварт суурилсан бөгөөд хэрэглэгчтэй харилцаж, бүтээлч ажилд туслах чадвартайгаар онцлогтой юм.

Шинэ апп нь зөвхөн OpenAI-ийн ChatGPT-тай бус, Google-ийн Gemini, xAI-ийн Grok, Anthropic-ийн Claude зэрэг томоохон өрсөлдөгчдийн эсрэг шууд хүч үзэхүйц шинэ тоглогч болж байна. “Discover” нэртэй функцээр хэрэглэгчид бусдын бүтээсэн контент, туршлагаас санаа авч, харилцан оролцоог нэмэгдүүлэх боломжтой болжээ.

Meta AI-ийг анх 2023 оны есдүгээр сард Facebook, Instagram, WhatsApp, Messenger зэрэг гол платформуудад чатбот хэлбэрээр нэвтрүүлсэн бол 2024 оноос эхлэн эдгээр платформын хайлтын системд гүнзгий нэгтгэн хэрэглэгчийн туршлагыг өргөтгөсөн. Харин шинэ аппликэйшн нь Meta AI-г илүү бие даасан экосистем рүү чиглүүлж буй томоохон алхам боллоо.

Гүйцэтгэх захирал Марк Закерберг 2025 оныг “Хиймэл оюуны туслахуудын тэсрэлтийн жил” хэмээн тодорхойлж, Meta AI-г 1 тэрбум хэрэглэгчтэй платформ болгох зорилтоо илэрхийлсэн. Одоогоор уг туслахыг сар бүр 700 сая хүн ашиглаж байгаа нь 2024 оны сүүл үеийн 600 сая хэрэглэгчээс мэдэгдэхүйц өсөлттэй байна.

Meta компанийн стратеги нь зөвхөн бүтээгдэхүүн хөгжүүлэлтээр зогсохгүй, технологийн хамтын нийгэмлэгийг ч өргөжүүлж буйг харуулж байна. Энэ долоо хоногт Калифорнийн Менло Паркт зохион байгуулсан “LlamaCon” арга хэмжээ нь Llama загвар хөгжүүлэгчдийг цуглуулсан анхны томоохон чуулган болж, олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Түүнчлэн компанийн мэдээлснээр 2025 онд AI дэд бүтцэд зориулж нийт 65 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн нь Meta-ийн ирээдүйн технологи, инновацын суурь бүтээж буй стратегийн томоохон алхам гэдгийг шинжээчид онцолж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.