ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ 2021 ОНООС ХОЙШ ХАМГИЙН ДООД ТҮВШИНД ХҮРЛЭЭ
Газрын тосны үнийн уналт
- АНУ-ын газрын тосны фьючерс үнэ 2%-иар унаж, баррел нь $57.13-д хаагдлаа. Энэ нь 2021 оны 2-р сараас хойших хамгийн багаүнэ юм.
- Брент тос $1.06 буюу 1.7%-иар буурч, $60.23 болжээ.
- 2025 он гарсаар газрын тосны үнэ нийтдээ 20% орчим буураад байна.
OPEC+ олборлолтоо эрс нэмэгдүүлэв
Саудын Араб тэргүүтэй OPEC+ бүлэг 6-р сард өдөрт 411,000 баррелиар олборлолтоо нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Энэ нь 5-р сард хийгдсэн ижил хэмжээний өсөлттэй нийлээд хоёр сарын хугацаанд нийт 800,000 баррелийн нэмэлт нийлүүлэлт зах зээлд орохыг илтгэж байна.
Эдийн засгийн тодорхойгүй байдал, буурч буй эрэлт
Ерөнхийлөгч Трампын шинэчилсэн тарифууд эдийн засгийн уналтын эрсдэл нэмэгдүүлж, газрын тосны эрэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Goldman Sachs банк газрын тосны үнийн таамгаа $3-аар бууруулж, 2025 оны дундаж үнэ $56 болно гэж үзэж байна. “Нөөц багтаамж өндөр, уналтын эрсдэл өндөр хэвээр байгаа нь газрын тосны үнийг буурахад түлхэц болж байна” хэмээн банкны газрын тосны судалгааны ахлах шинжээч мэдэгджээ.
“Нөөц хэтрэх эрсдэл, тарифын өсөлт, Мексик дэх тодорхойгүй байдал, Саудын Араб дахь сул актив байдал зэргээс шалтгаалан олон улсын хайгуул, олборлолтын хөрөнгө оруулалт хумигдаж байна.”
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй