GOOGLE ЗАХ ЗЭЭЛЭЭС АРЧИГДАХ УУ?
2025 оны 5-р сарын 7-нд Alphabet болон Apple-ийн хувьцаа огцом унасан нь Apple-ийн үйлчилгээ хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Эдди Кью-гийн мэдэгдэлтэй холбоотой байв. Тэрээр хиймэл оюун ухаанд суурилсан хайлтын системүүд уламжлалт хайлтын системүүдийг, тэр дундаа Google-ийг эцэстээ орлох болно гэж мэдэгдсэн байна. Кью-гийн хэлснээр Apple ирээдүйд Safari хөтөч дээрээ OpenAI, Perplexity, Anthropic зэрэг AI хайлтын системүүдийг нэмэх төлөвтэй байгаа аж.
Энэ мэдэгдэл нь АНУ-ын Хууль зүйн яамны Alphabet-ийн эсрэг гаргасан шүүхийн хэрэгтэй холбоотой мэдүүлгийн үеэр хийгдсэн юм. Уг шүүх хэргээр Google нь зар сурталчилгааны технологийн зах зээлийг хууль бусаар ноёлсон гэж буруутгагдаж байгаа бөгөөд Apple-тай хийсэн гэрээг нь ч энэ хүрээнд шалгаж байна. Google нь Safari дээр үндсэн хайлтын систем болохын тулд Apple-д жил бүр 10–20 тэрбум ам.доллар төлдөг байсныг шүүх дээр хөндсөн бөгөөд энэ нь Google-д хэрэглэгч, хайлтын урсгалаа нэмэгдүүлэхэд, Apple-д ашиг олоход чухал орлогын эх үүсвэр байжээ. Үүнээс болж Alphabet-ийн хувьцаа 7%, Apple-ийнх 2%-иар тус тус буурав.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй