BITCOIN ХАНШ $100,000-Г ДАВЖ, 2-Р САРААС ХОЙШИХ ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭД ХҮРЛЭЭ
Энэ өсөлт нь Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ ба Их Британийн хооронд байгуулсан худалдааны гэрээний талаар анх удаа таамаг өгсний дараа эхэлсэн бөгөөд Пүрэв гарагийн өглөө уг гэрээний ерөнхий хүрээг танилцуулсны дараа ханш 100,000-г давав. Үүний зэрэгцээ хувьцааны зах зээл ч мөн өсөлт үзүүлэв.
Nexo крипто биржийн хамтран үүсгэн байгуулагч Антони Тренчев:
“Биткойн зөвхөн $100,000-г дахин давсан төдийгүй, зах зээлийн сэргэлтийн хамгийн хүчтэй хөрөнгө гэдгээ нотоллоо. АНУ-ын худалдааны төлөв илүү эерэг болж буй энэ үед Биткойн хүчээ дахин авч байна” хэмээн хэлжээ.
“Биткойныг дэмждэг Трампын засаглал, ETF-ийн идэвхтэй худалдан авалт нь Биткойныг дэмжиж байгаа. 2025 онд АНУ-ын хөрөнгийн зах зээлтэй харьцуулахад Биткойн илүү амжилттай байгаа нь түүний уян хатан чанар, аюулгүй хөрөнгө гэсэн байр суурийг улам бэхжүүлж байна” гэж Тренчев нэмэн дурджээ.
Гэсэн хэдий ч тэрээр:
“Биткойн $109,350 (1-р сарын дээд ханш)-ыг давж байж л жинхэнэ сэргэлт болно. Одоогийн байдлаар $70,000-$109,000 хооронд хэлбэлзэх магадлалтай хэвээр байна” хэмээн анхааруулсан юм.
Түүнчлэн Энэтхэг, Пакистан хоёрын хоорондох нэмэгдэж буй хурцадмал байдал, Холбооны Нөөцийн Сангийн хүүг бууруулах яаралтгүй байдал нь зах зээлд тодорхойгүй байдал нэмэх хүчин зүйлс гэж үзэв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй