"145%-ИЙН ТАТВАРТАЙ ХЯТАДЫН БАРАА АНУ-Д ГАЗАРДАВ"
2025 оны 5-р сарын 9-нд АНУ-ын Лос Анжелес, Лонг Бич боомтуудад Ерөнхийлөгч Трампын зарласан 145%-ийн тарифтай анхны Хятадын бараанууд албан ёсоор ирж эхэллээ. Тариф мөрдөгдөж эхэлснээс хойш Хятадаас хөдөлсөн 7 хөлөг онгоц, нийт 12,000 гаруй контейнер тээвэрлэн ирсэн бөгөөд ирэх өдрүүдэд дахиад 5 хөлөг онгоц хүлээгдэж байна.
Хаанахын бараанууд ирэв?
Ирсэн ачаанууд дотор Amazon, Home Depot, Ikea, Ralph Lauren, Samsung, LG, Tractor Supply, Procter & Gamble зэрэг томоохон компаниудын өргөн хэрэглээний бараанууд багтжээ. Үүнд:
- Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тавилга
- Хувцас, гутал, спортын тоног төхөөрөмж
- Хөргөгч, угаалгын машин, компьютерийн сэлбэг хэрэгсэл
зэрэг бүтээгдэхүүнүүд орсон байна.
Бизнесүүдийн хүлээлт, болгоомжлол
Компаниуд ачаа ирж буй ч тарифтай холбоотой тодорхойгүй байдалд сандарч байна.
- Amazon болон Home Depot зэрэг компаниуд үнэ өсөлтийг хязгаарлах, хэрэглэгчдийн эрэлтэд нийцүүлэх арга зам эрэлхийлж байгаа
- Tractor Supply компани тарифын улмаас нийлүүлэлтийн сүлжээ доголдох эрсдэлтэй байгааг онцолжээ.
Тарифын шууд нөлөө: Захиалга буурч, хөлөг онгоц цуцлагдлаа
4-р сараас хойш тарифын дарамтаас шалтгаалан:
- Хятадаас АНУ руу чиглэсэн ачааны захиалга 30-50%-иар буурсан
- 90 орчим хөлгийн хөдөлгөөнийг цуцалсан тухай мэдээлж байна.
Мөн томоохон тээвэрлэгчид ачааны багтаамжаа 25-30% бууруулж, бага оврын хөлгүүд ашиглаж эхэлжээ. Зах зээл дээр бараа хомсдох, үнэ өсөх эрсдэл улам нэмэгдэж байна.
Эдийн засагт хүлээлт, эргэлзээ давамгайлж байна
Гэсэн ч сая өнгөрсөн амралтын өдрүүдээр Хятад- АНУ худалдааны хэлэлцээрт хүрч гэрээ байгуулсан мэдээ цацагдсан бөгөөд дэлгэрэнгүйг хараахан олон нийтэл ил болгоогүй байна. Салбарын шинжээчид, бизнес эрхлэгчид тодорхойгүй орчинд хүлээлтийн байдалд орсон бөгөөд нөөц бараа дуусвал тасалдал, хоосон тавиур үүсэх аюулыг анхааруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй