Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ТРАМПЫН ГЭР БҮЛ КРИПТО ЗАХ ЗЭЭЛД ХӨЛ ТАВИЛАА

ТРАМПЫН ГЭР БҮЛ КРИПТО ЗАХ ЗЭЭЛД ХӨЛ ТАВИЛАА

ТРАМПЫН ГЭР БҮЛ КРИПТО ЗАХ ЗЭЭЛД ХӨЛ ТАВИЛАА

Эрик Трамп болон Дональд Трамп нарын хамтран байгуулсан биткойн олборлогч “American Bitcoin” компани хөрөнгийн зах зээлд гарч, Nasdaq-д бүртгэлтэй Gryphon Digital Mining компанитай нэгдэхээр болсноо зарлалаа.

Энэхүү нэгдэх ажиллагаа 2025 оны гуравдугаар улиралд дуусахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд шинэ компанийн 98 хувийг одоогийн хувьцаа эзэмшигчид, тэдгээрийн дунд Эрик болон Дональд Трамп нар эзэмших юм.

Тус нэгдэх ажиллагаа нь Трампын гэр бүлийн хурдтай тэлж буй крипто бизнесийн дараагийн том алхам болж байна. Тэд өмнө нь $TRUMP койн хэмээх шүүмжлэл дагуулсан төслийг эхлүүлж, уг койны топ эзэмшигчдэд Ерөнхийлөгч Трамптай оройн зоог барих урамшуулал санал болгож байв.

Эрик Трампын байр суурь

“АНУ саран дээр хүн буулгасан. Одоо бид крипто уралдаанд ч ялалт байгуулах ёстой” хэмээн онцолжээ.

Тэрээр энэхүү үйл ажиллагаа нь эцгийнхээ засаг захиргаатай холбоогүй хэмээн тайлбарласан ч, АНУ-ыг крипто салбарын тэргүүлэгч улс болгох ёстой гэсэн итгэл үнэмшилтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Өмнө нь Ерөнхийлөгч Дональд Трамп ч мөн АНУ-д олборлогдсон биткойныг дэмжих бодлого баримтлахаа илэрхийлж, “ирээдүйн бүх биткойн Америкийн хөрсөн дээр олборлогдох ёстой” хэмээн мэдэгдэж байсан юм. Тэрбээр энэ хүрээнд Байденгийн засаг захиргааны хүрээлэн буй орчны хязгаарлалтыг сулруулж, газрын тосны олборлолтыг дэмжсэн нь крипто олборлогчдод таатай байгаа ч, уур амьсгалын эрсдэлийн талаарх шүүмжлэлийг мөн дагуулж байна.

Зах зээлийн хариу: Хувьцаанууд огцом өсөв

  • Gryphon Digital Mining-ийн хувьцаа 300%-иар өссөн.
  • Hut 8-ийн хувьцаа 10%-иар өсчээ. Тус компани нь “American Bitcoin”-ийг салгаж, эрчим хүч, хиймэл оюун ухааны дэд бүтцийн платформ болгон өргөжүүлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.