ТАРИФЫН БОДЛОГО ОРЛОГЫГ НЬ ӨСГӨЖЭЭ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зарласан тарифын хатуу бодлогын нөлөөгөөр улсын гаалийн татварын орлого 4 сард түүхэн дээд түвшинд хүрлээ.
Тодруулбал, тус сард гаалийн татварын орлого 16.3 тэрбум ам.долларт хүрсэн нь 3 дугаар сарын 8.75 тэрбум ам.доллароос 86 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт болсон талаар АНУ-ын Сангийн яам мэдээлжээ.
Ийнхүү 2025 оны эхний дөрвөн сарын нийт гаалийн татварын орлого 63.3 тэрбум ам.долларт хүрсэн нь 2024 оны мөн үеэс 18 хувиар өссөн болж байна.
Ерөнхийлөгч Трамп өнгөрөгч 4 сарын 2-нд худалдааны гол түнш орнууд руу чиглэсэн шинэ тарифын бодлогоо танилцуулсан бөгөөд одоогийн байдлаар олонх улс оронд 10 хувийн гаалийн татвар ногдуулж эхэлжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар гаалийн татварын орлогын өсөлт нь АНУ-ын төсвийн алдагдлыг бууруулахад тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлж байна. Гэсэн ч 4 сарын эцсийн байдлаар улсын төсвийн алдагдал 1.05 их наяд ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 13 хувиар өндөр дүн болж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй