АНУ-ЫН 4 САРЫН ИНФЛЯЦ 2021 ОНООС ХОЙШИХ ДООД ТҮВШИНД ХҮРЛЭЭ
АНУ-ын Хөдөлмөрийн яамны тайланд дурдсанаар 2025.04 сарын инфляц хүлээлтээс бага гарсан нь эдийн засгийн өсөлт саарч байгааг харуулж байна. Ерөнхийлөгч Дональд Трампын тарифууд хэрэгжиж эхэлсэн ч инфляцад хараахан нөлөөлж эхлээгүй байна.
- Хэрэглээний үнийн индекс улирлын тохируулгатайгаар 0.2%-иар өссөнөөр жилийн 2.3% болж, 2021 оны 2 сараас хойших хамгийн бага үзүүлэлт боллоо.
 - Энэ нь Dow Jones-ийн шинжээчдийн сарын таамагтай нийцсэн ч жилийн өсөлт нь 2.4% байх таамгаас бага гарчээ.
 - Цөм инфляц буюу хүнс, эрчим хүчний үнийг хассан индекс 0.2%-иар өсөж жилийн өсөлт нь 2.8% болсон нь таамаглалтай нийцсэн байна.
 
Хэдийгээр Дональд Трамп байр сууриа зөөлрүүлж, Хятадын эсрэг хүчтэй тарифыг 90 хоногоор хойшлуулсан ч шинжээчид үүнийг инфляцын дарамтыг богино хугацаанд намжаах ч ирэх сараас цөм инфляц дээр мэдрэгдэх магадлал өндөр гэж үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
- 
                                                        
Таалагдсан
 - 
                                                        
Хөгжилтэй
 - 
                                                        
Яахавдээ
 - 
                                                        
Гунигтай
 - 
                                                        
Таалагдсангүй
 
			