ДУБАЙД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ CRYPTO.COM-ООР ХИЙНЭ
Дубайн Сангийн яам болон Crypto.com платформ нь хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр бизнес эрхлэгчид болон иргэд төрийн үйлчилгээний төлбөрөө Bitcoin зэрэг томоохон криптовалютууд ашиглан Crypto.com-ийн дижитал хэтэвчээр төлөх юм.
Яаж ажиллах вэ?
- Зогсоолын төлбөр, нийтийн хэрэглээний үйлчилгээний төлбөрийг криптовалютаар хялбархан төлнө.
- Төлбөрийн процесс илүү шуурхай, аюулгүй, дижитал хэлбэрт шилжинэ.
Дижитал хот болох стратегийн том алхам
Засгийн газрын мэдээлснээр, энэхүү алхам нь Дубайн “Бэлэн мөнгөгүй нийгэм” буюу Dubai Cashless Strategy-г хэрэгжүүлэх чухал алхам болж байна.
- 2026 он гэхэд нийт гүйлгээний 90%-ийг бэлэн мөнгө хэрэглэхгүйгээр хийх зорилготой.
- Дубайг дэлхийн тэргүүлэх дижитал хот болгох стратегийн нэг хэсэг юм.
Сүүлийн жилүүдэд Дубай нь глобал технологийн төв болох томоохон амбицын хүрээнд криптовалютын салбарт идэвхтэй хөрөнгө оруулж, зохицуулалтыг боловсронгуй болгох зэргээр томоохон амбицтай ажиллаж ирсэн. Энэхүү шинэ алхам нь тус зорилгод хүрэх алхам болж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй