BANK OF AMERICA-ИАС NVIDIA БОЛОН AMD-ИЙН ЗОРИЛТОТ ҮНЭЛГЭЭГ НЭМЛЭЭ
Өчигдөр Bank of America (BofA) компани NVIDIA болон AMD (NASDAQ: AMD) компанийн зорилтот үнэлгээг нэмлээ.
Тус банк эдгээр компанийг 2026 оноос Хятадын экспортын хязгаарлалтыг нөхөхүйц бие даасан хиймэл оюун ухааны (AI) төслүүдэд амжилттай оролцож байгааг онцолжээ.Тиймээс:
- NVIDIA-ийн хувьцааны зорилтот үнийг $150 → $160
 - AMD-ийн хувьцааны зорилтот үнийг $120 → $130 болгон өсгөв.
 
Мөн NVIDIA болон AMD компани нь Саудын Арабын Олон нийтийн хөрөнгө оруулалтын сангийн харьяа HUMAIN компанитай урт хугацааны AI дэд бүтцийн гэрээг байгуулсан.
BofA-ийн тооцооллоор эдгээр төслүүд нь:
- Жил бүр $3–$5 тэрбумын орлого
 - Урт хугацаанд нийт $15–$20 тэрбумын орлоготой байх боломжтой гэж үзэж байна.
 
Мөн BofA:
- Хараат бус AI салбар нь жилд $50 тэрбум ба түүнээс дээш хэмжээгээр зах зээл тэлнэ.
 - Дэлхийн AI дэд бүтцийн зах зээлийн 10–15%-ийг эзэлнэ гэж тооцжээ.
 
Тус банкнаас "Бие даасан AI нь арилжааны үүлэн тооцооллын хөрөнгө оруулалтыг нөхөж, тухайн улсын соёл, хэл, хэрэгцээнд нийцсэн LLM (том хэлний загвар)-ын сургалт болон ашиглалтад чиглэсэн онцлогтой. Мөн энэ нь АНУ-ын мэдээллийн төвүүдийн цахилгаан хангамжийн хязгаарлалт, Хятадтай хийж буй арилжааны хязгаарлалт зэрэг асуудлыг зохицуулах гарц” байж болно гэж дурджээ.
- NVIDIA компанид ойролцоогоор $7 тэрбумын шууд гэрээнүүд ирэх төлөвтэй бөгөөд:
	
- Эхний үе шатанд (Phase 1) 18,000 ширхэг Blackwell GPU нийлүүлж, нийтдээ $700 саяын өртөгтэй байна.
 - Дараагийн 5 жилийн хугацаанд NVIDIA-ийн хэдэн зуун мянган өндөр хүчин чадалтай GPU нийлүүлэгдэх төлөвтэй.
 
 - Харин AMD компанийн оролцоо 2026 оны сүүл үеэс эхэлж:
	
- CPU, GPU, сүлжээний шийдлүүд, мөн нээлттэй эхийн “ROCm” програм хангамжийн стек бүхий багц хэлбэрээр нийлүүлэгдэнэ.
 - Нийт өртөг нь $10 тэрбум хүрэх боломжтой гэж үзжээ.
 
 
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
- 
                                                        
Таалагдсан
 - 
                                                        
Хөгжилтэй
 - 
                                                        
Яахавдээ
 - 
                                                        
Гунигтай
 - 
                                                        
Таалагдсангүй
 
			