SUPER MICRO COMPUTER INC-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ 7.9%-ИАР ӨССӨН ШАЛТГААН
Шалтгаан нь Super Micro Computer Inc. (NASDAQ: SMCI) компани Саудын Арабын дата төвийн оператор DataVolt компанитай олон жилийн хугацаатай 20 тэрбум ам.долларын стратегийн түншлэл байгуулсантай холбоотой.
Ингэснээр тус компанийн хувьцааны ханш нь 7.9%-иар өслөө.
Томоохон цар хүрээтэй тооцооллын дэд бүтцийн хэрэглээг тогтвортой хурдасгах зорилготой тус гэрээний хүрээнд Supermicro компани нь:
- Өндөр нягтрал бүхий GPU платформууд
 - Шингэн хөргөлтийн системүүд нийлүүлж
 - DataVolt-ийн Саудын Араб болон АНУ-д хэрэгжүүлэх hyperscale AI төвүүдийг дэмжих юм.
 
DataVolt-ийн Гүйцэтгэх захирал Ражит Нанда энэ хамтын ажиллагаанд Ерөнхийлөгч Трамп болон Саудын Арабын хунтайж Мухаммед бин Салман нарын дэмжлэг нь бизнесийн таатай орчныг бүрдүүлж буйг тэмдэглэжээ.
Мөн “Supermicro-той хамтарснаар, АНУ-д үйлдвэрлэсэн GPU системийн нийлүүлэлтийн найдвартай сүлжээтэй болж, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг эрчимтэй хэрэгжүүлэх боломжтой боллоо” гэжээ. Хоёр компани энэхүү гэрээг:
- Сэргээгдэх эрчим хүч
 - Дэвшилтэт серверийн технологи
 - Олон улсын стратегийн хамтын ажиллагааг уялдуулсан урт хугацааны түншлэл хэмээн тодорхойлсон байна.
 
DataVolt нь өөрийн hyperscale төвүүдийг:
- Гигаваттын түвшний сэргээгдэх эрчим хүч,
 - Тэг хүлэмжийн ялгаралттай ногоон устөрөгчөөр бүрэн ажиллуулах зорилготой байна.
 
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
- 
                                                        
Таалагдсан
 - 
                                                        
Хөгжилтэй
 - 
                                                        
Яахавдээ
 - 
                                                        
Гунигтай
 - 
                                                        
Таалагдсангүй
 
			