Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРАЦИ ХК 3-Р УЛИРАЛД БАЯНХӨНДИЙН ОРДООС АЛТ ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛНЭ

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРАЦИ ХК 3-Р УЛИРАЛД БАЯНХӨНДИЙН ОРДООС АЛТ ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛНЭ

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРАЦИ ХК 3-Р УЛИРАЛД БАЯНХӨНДИЙН ОРДООС АЛТ ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛНЭ

2025 оны 1-р улирлын байдлаар төслийн гүйцэтгэл 92%-д хүрч, 700 гаруй ажилтан талбайд ажиллаж байна. Компанийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Петер Акерли, уг төсөлд нийт 96 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээ мэдэгдээд байна.

Бэлтгэл

2025 оны 1 улиралд уурхайн эхний 10 байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгсөн байна.

Харин ажилчдын кемп, 240 км цахилгаан дамжуулах агаарын шугам, лаборатори зэргийг 2-р улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Боловсруулах үйлдвэрийн гүйцэтгэл 90%-тай буюу шугам хоолой, цахилгаан хангамж, туузан дамжуулагч, бутлуур зэрэг тоног төхөөрөмжийн угсралт дуусах шатандаа орсон байна.

Мөн уурхайн техник тоног төхөөрөмжүүдийг талбайд нийлүүлж эхэлсэн бөгөөд операторуудын сургалт, хээрийн хуулалтын ажил ойрын хугацаанд эхлэх нь ээ. Түүнчлэн нөөцийн шинэчилсэн тооцоо, өрөмдлөгийн үр дүнд үндэслэн 2025 оны 2-р хагас болон түүнээс цааших олборлолтын цар хүрээг нэмэхээр судалж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.