АЛДАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ МАЙКЛ БЭРРИ NVIDIA БА ХЯТАДЫН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫГ УНАНА ГЭЖ ТААМАГЛАВ
Алдарт "Big Short" киноны гол дүр, Scion Asset Management компанийг үүсгэн байгуулагч Майкл Бэрри нь Nvidia компанийн эсрэг put опцион авсан байна.
Энэ нь түүнийг хиймэл оюун ухааны хөөргөдлөөр өссөн зах зээлийн гол од болсон Nvidia-г унана гэж таамаглаж буйн дохио юм.
Тэрээр Nvidia-аас гадна:
- Alibaba (BABA)
- Baidu (BIDU)
- JD.com (JD) зэрэг Хятадын хэд хэдэн томоохон технологийн компаниудын эсрэг ч мөн put байрлал нээжээ.
Эдгээр үйлдлээс харахад Бэрри нь:
- AI-ийн хөөрөл хэт тэлсэн
- Хятадын эдийн засгийн өсөлт удааширч
- Геополитикийн эрсдэл нэмэгдэж
- Хятадын технологийн салбарын тогтворгүй байдал гүнзгийрч байгааг сэрэмжлүүлж буй бололтой.
Бэрригийн багцад үлдсэн ганц урт хугацааны хувьцаа нь Estée Lauder (EL) компанийнх байв. Энэ нь АНУ-ын хэрэглээний баталгаатай, тогтвортой салбар болох гоо сайхны бүтээгдэхүүн рүү чиглэсэн хамгаалалтын хөрөнгө оруулалт болохыг илтгэж байна.
Хөрөнгө оруулагчид түүний энэ алхмыг соргог мэдрэмж, зах зээлийн мөчлөгийг унших чадвар гэж үнэлж байна. Мөн “AI бүхнийг аварна” гэсэн хэт өөдрөг хандлагыг тэнцвэржүүлэх гэсэн эсрэг өнцөг гэж харж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй