MOODY’S АНУ-ЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ БУУРУУЛАВ.
Дэлхийн тэргүүлэгч үнэлгээний агентлаг болох Moody’s Investors Service нь АНУ-ын зээлжих зэрэглэлийг нэг шатаар бууруулж Aaa → Aa1 болгов. Энэ нь тус улсын урт хугацааны санхүүгийн эрүүл мэндэд тодорхой “анхааруула” дохиог өглөө.
Moody’s-оос мэдэгдэхдээ, АНУ нь:
- Тасралтгүй төсвийн алдагдалтай
 - Өр, хүүгийн түвшин хурдтай өсөж буй
 - Төсвийн бодлогын хэтийн төлөв нь ижил зэрэглэлтэй орнуудтай харьцуулахад “мэдэгдэхүйц муу” байгааг дурдсан байна.
 
Уналтын шалтгаанууд:
- Өсөж буй халамжийн зардал: Medicare болон Social Security зэрэг нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд ахмад настай хүн амын тоо өсөхийн хэрээр төсвийн дарамт нэмэгдэнэ.
 - Хүүгийн төлбөр огцом өсөж байна: Холбооны өрөнд ногдох хүүгийн зардал өссөөр байгаа нь төсвийн алдагдлыг улам тэлж, төсвийн уян хатан байдлыг багасгаж байна.
 - АНУ-ын өрийн түвшин, хүүгийн харьцаа: Эдгээр үзүүлэлтүүд нь одоогоор хамгийн өндөр зэрэглэлтэй орнуудын дундах хамгийн муу үзүүлэлтийн нэг болжээ.
 
Moody’s-оос өмнө Fitch Ratings агентлаг 2023 онд АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулсан юм. Шалтгаан нь:
- Улс төрийн мухардал
 - Өрийн таазны эрсдэ,
 - Бодлогын тодорхой бус байдал байв.
 
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
- 
                                                        
Таалагдсан
 - 
                                                        
Хөгжилтэй
 - 
                                                        
Яахавдээ
 - 
                                                        
Гунигтай
 - 
                                                        
Таалагдсангүй
 
			