MICROSTRATEGY КОМПАНИЙН ЭРСДЭЛ НЭМЭГДСЭЭР БАЙНА
MicroStrategy компанийн нэгэн хувьцаа эзэмшигч компанийг Биткойны хөрөнгө оруулалтын стратеги болон санхүүгийн ил тод байдлын талаар хуурмаг мэдээлэл өгсөн гэж мэгдэгдэн, шүүхэд нэхэмжлэл (class action lawsuit) гаргасан байна.
Энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлд сэв суулгаж, компанийн удирдлага, засаглалын асуудлыг дахин сөхөхөд хүргэж байна.
Компаниас хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалахын тулд дараах өөрчлөлтийг хийхээр болжээ.
Тодруулбал, 202.01.01-ээс Биткойн эзэмшлийнхээ жинхэнэ (fair value) үнэлгээг улирал бүрийн тайланд тусгах юм байна. Өмнө нь зөвхөн өртгийн аргаар тайлагнадаг байсан бол одоо ашиг болон алдагдлыг шууд ил болгоно. Ингэснээр хөрөнгө оруулагчдад болзошгүй эрсдэлийг илүү үнэн бодитоор ойлгоход туслах юм.
Энэхүү шүүхээр явж буй хэрэг болон ил тод байдалтай холбоотой өөрчлөлтүүд нь зах зээлд сөрөг дохио өгч, MicroStrategy-ийн хувьцааны ханш урьдчилсан арилжаанд 1.3%-иар унасан байна.
Крипто хөрөнгө оруулалттай холбоотой компаниудын хувьцаанууд ч мөн адил буурч байгаа нь энэ салбар дахь итгэлцэл суларч, хүлээлт өөрчлөгдөж буйг харуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй