JPMORGAN БИТКОЙН ХУДАЛДАЖ АВАХЫГ ЗӨВШӨӨРӨВ
АНУ-ын хамгийн том санхүүгийн байгууллага болох JPMorgan-ий хөрөнгө оруулагчдын хурлын үеэр харилцагчдадаа биткойн худалдаж авах боломжтой болсныг мэдэгджээ.
Энэ нь банкны хувьд түүхэн алхам ч Гүйцэтгэх захирал Жэйми Даймон криптовалютын талаар эргэлзсэн байр суурьтай хэвээр байна.
Тэрээр биткойныг дараах шалтгаануудын улмаас эрс шүүмжилж байгаа юм.Үүнд:
- Мөнгө угаахтай холбоотой эрсдэл
 - Хүүхдийн худалдаа, терроризм зэрэг гэмт хэргийн хэрэглээ
 - Эзэмшигч нь тодорхойгүй, хянах боломжгүй байдал юм.
 
Цаашдын төлөв
- JPMorgan одоогоор шууд биткойн хадгалахгүй, зөвхөн дансны мэдээлэлд тусгана.
 - Ирээдүйд биткойн ETF санал болгох төлөвлөгөөтэй байна.
 
JPMorgan-ийн энэхүү шийдвэр нь биткойн улам бүр гол урсгалын хөрөнгө оруулалт болж байгааг харуулж байна.
“Тамхи татах нь эрүүл мэндэд муу ч, таны татах эрхийг хамгаална. Биткойн ч ялгаагүй” — Жэйми Даймон
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
- 
                                                        
Таалагдсан
 - 
                                                        
Хөгжилтэй
 - 
                                                        
Яахавдээ
 - 
                                                        
Гунигтай
 - 
                                                        
Таалагдсангүй
 
			