Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

TESLA БОЛОН XAI КОМПАНИ NVIDIA, AMD-ЭЭС ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЧИП АВНА

TESLA БОЛОН XAI КОМПАНИ NVIDIA, AMD-ЭЭС ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЧИП АВНА

TESLA БОЛОН XAI КОМПАНИ NVIDIA, AMD-ЭЭС ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЧИП АВНА

Өчигдөр өгсөн ярилцлагадааTesla болон xAI компанийн тэргүүн Элон Маск хэд хэдэн чухал зүйлсийг дурджээ. 

Тэрээр хиймэл оюун ухааны салбарын хөгжлийг хурдасгахын тулд Nvidia болон AMD компаниудаас үргэлжлүүлэн чип худалдан авна гэлээ. Түүний үүсгэн байгуулсан xAI компани Теннесси мужийн Мемфис хотод 1 сая GPU бүхий аварга том сургалтын төв байгуулахаар төлөвлөж байгаа юм.  Одоогоор "Colossus" нэртэй төвд 200,000 гаруй GPU-ийг суурилуулсан байна. Маск энэ төвийг “дэлхийн хамгийн хүчирхэг сургалтын төв” хэмээн тодорхойлов.

Маскын үзэж буйгаар ойрын жилд AI хөгжлийн гол хязгаарлагч нь чип биш харин цахилгаан тоног төхөөрөмж, цаашлаад 2026 он гэхэд эрчим хүчний ноцтой дутагдалтай нүүр тулж магадгүй гэж анхааруулжээ.

Маск Хятадын эрчим хүчний хөрөнгө оруулалт АНУ-аас илүү байгаа ч Америк нь шинэ нээлт, инновацын хувьд давуу талаа хадгалсаар байгааг онцолсон байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.