ТРАМП ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛЬД ГАДААД ОЮУТАН СУРАХЫГ ХОРИГЛОЛОО
Трампын засгийн газраас Харвардын Их Сургуультай хийж буй тэмцэл хурцдаж байна.
Тодруулбал, өчигдөр АНУ-ын Дотоодын Аюулгүй байдлын яамнаас тус сургуулийн гадаад оюутан элсүүлэх эрхийг хүчингүй болгож, одоо суралцаж буй хэдэн мянган гадаад оюутныг өөр сургууль руу шилжих эсвэл АНУ-аас гарах шаардлагатай гэж албан ёсоор мэдэгдлээ.
Тэд Харвардын их сургуулийг “АНУ-ын эсрэг, терроризмыг дэмжсэн өдөөн турхирагч”-дад еврей оюутнууд руу халдах аюултай орчныг бүрдүүлсэн. Мөн БНХАУ-ын Коммунист Намтай хамтран 2024 он хүртэл нэгэн цэргийн бүлгийн гишүүдийг сургасан гэж буруутгасан байна.
Харвардын их сургуулийн Массачусетс мужийн Кембриж хот дахь кампусд 100 гаруй улсаас нийт 6,800 орчим гадаад оюутан суралцдаг бөгөөд дийлэнх нь магистрын түвшний оюутнууд юм.
Энэ нь нийт оюутны дөрөвний нэгээс илүү хувийг эзэлдэг байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй