BYD ЕВРОП ДАХЬ БОРЛУУЛАЛТААРАА TESLA-Г ГҮЙЦЛЭЭ
Өнгөрсөн сард Хятадын BYD компани Европт нийт 7,231 цахилгаан автомашин (BEV) борлуулснаар энэ салбарт удаан хугацаанд тэргүүлсэн Tesla-г ардаа орхилоо.BYD-ийн борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 169%-иар өссөн бол Tesla-гийн борлуулалт 49%-иар буурчээ. Tesla олон жил BEV зах зээлд тэргүүлж ирсэн бол BYD Европын зах зээлд 2022 оны сүүлээс л албан ёсоор хөл тавьсан билээ.
Европын холбооны зүгээс өндөр тариф ногдуулсан ч Хятадын BEV борлуулалт 59%-иар өсөж 15,300 ширхэгт хүрчээ.Харин Европ, Япон, Солонгос, АНУ-ын компаниудын BEV борлуулалт дөнгөж 26%-иар өссөн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
- 
                                                        
Таалагдсан
 - 
                                                        
Хөгжилтэй
 - 
                                                        
Яахавдээ
 - 
                                                        
Гунигтай
 - 
                                                        
Таалагдсангүй
 
			