Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ТРАМП ДАВЖ ЗААЛДАНА

ТРАМП ДАВЖ ЗААЛДАНА

ТРАМП ДАВЖ ЗААЛДАНА

АНУ-ын Холбооны Олон Улсын Худалдааны Шүүхээс Ерөнхийлөгч Дональд Трампын "Харилцан адилгүй хариу тарифуудыг" хүчингүй болгосон шийдвэр гаргасан.

Шүүхээс Трампыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзэн 10 хоногийн дотор бодлогоо өөрчлөх үүрэг өгсөн юм.

Трамп уг шийдвэрийг гарсан даруйд давж заалдсан бөгөөд Давж заалдах шатны шүүхээс түүний тарифын бодлогыг түр хүчинтэй хэвээр үлдээсэн юм. Дараагийн шүүх хурал 6 сарын 5-нд товлогдсон бөгөөд уг хэрэг эцэстээ Дээд шүүхэд шилжих нь тодорхой гэж ажиглагчид үзэж байна.

Тэгвэл өчигдөр Дональд Трамп “Truth Social” сүлжээнд нийтэлсэн эмх замбараагүй урт бичвэртээ “Тус шийдвэр нь туйлын буруу, улс төрийн шинжтэй байна! Улс оронд аюул авчирч болохуйц аймшигтай шийдвэрийг Дээд шүүх аль болох хурдан, цуцална гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Мөн тэрээр тарифын бодлогыг эсэргүүцсэн шүүгчдийг “араар нууцаар хэлэлцсэн” хэмээн дайрч, өндөр тариф нь улсын эдийн засагт их наяд ам.долларын орлого оруулна” гэсэн мэдэгдлээ давтсан байна.

Өчигдөр Цагаан ордноос “Хэрвээ шүүхийн маргаанд ялагдвал Трампын тарифын бодлогыг өөр хууль зүйн механизм ашиглан хэрэгжүүлэх боломжтой” гэж мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.