Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Meta анх удаа WhatsApp-д зар сурталчилгаа нэвтрүүллээ

Meta анх удаа WhatsApp-д зар сурталчилгаа нэвтрүүллээ

Meta анх удаа WhatsApp-д зар сурталчилгаа нэвтрүүллээ

Meta компани 2014 онд WhatsApp-ийг 19 тэрбум ам.доллароор худалдан авснаас хойш анх удаа зар сурталчилгаа байршуулж эхэллээ.

WhatsApp нь анхнаасаа зар сурталчилгаа нэвтрүүлээгүй цөөн платформын нэг байсаар ирсэн учир энэ алхам нь түүхэн өөрчлөлт болж байгаа юм.

Зарчмын зөрүү: Үүсгэн байгуулагчдын эсэргүүцэл

Тус аппликэйшнийг үндэслэгч Ян Кум, Брайан Актон нар зар сурталчилгааны эсрэг байр суурь баримталж, Facebook-ийн орлогын загварыг эсэргүүцсэний улмаас компанийг орхисон байна.

Шинэ зар сурталчилгаа хэрхэн ажиллах вэ?

Шинэ бодлогын хүрээнд бизнес эрхлэгчид WhatsApp- ийн “Updates” буюу “Шинэчлэлтүүд” хэсгээр сурталчилгаа байршуулж, хэрэглэгчидтэй шууд мессежээр харилцах боломжтой болж байна.

  • Эдгээр зар нь хувийн чатуудаас тусгаарлагдсан бөгөөд зөвхөн “Updates” хэсэгт харагдах юм.

  • Шинэ зар сурталчилгаа нь зураг, видео, текст хэлбэртэй байх ба Instagram-ийн Stories шиг 24 цагийн дараа алга болно.

  • Сурталчилгаа нь “Status” функцээр дамжуулан харагдах юм байна.

Meta-ийн ирээдүйн төлөвлөгөө ба орлогын шинэ боломжууд

Мөн Meta компани “Channels” буюу “Суваг” функцээр орлого олох шинэ боломжуудыг бий болгож, хайлтын сурталчилгаа болон захиалгын төлбөрийн систем нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Тиймээс Meta аль хэдийн Facebook болон Instagram платформуудад “click-to-message” зар сурталчилгааг ашиглан хэрэглэгчдийг WhatsApp руу чиглүүлж эхэлжээ.

Гүйцэтгэх захирал Марк Зукерберг, “Хэрэглэгч болон брэндүүдийн хоорондох мессеж харилцаа нь манай бизнесийн дараагийн том тулгуур болно” гэж онцолсон байна.

Хамрах хүрээ

WhatsApp сард 3 тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчтэй бөгөөд үүнээс 100 сая гаруй нь АНУ-д төвлөрдөг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.