Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Алтны нөөц нэмэгдэж, ам.долларын ханшийг унагаав

Алтны нөөц нэмэгдэж, ам.долларын ханшийг унагаав

Алтны нөөц нэмэгдэж, ам.долларын ханшийг унагаав

Дэлхийн төв банкнууд түүхэн дээд хэмжээний хурдаар алт худалдан авч байна. Үүнээс болж АНУ-ын долларын нөөц буурна гэсэн таамаглал байна.

Судалгаа: Төв Банкнуудын итгэл АЛТ руу шилжиж байна 

Тодруулбал, Дэлхийн Алтны Зөвлөлөөс хийсэн судалгаанд төв банкнуудын:

  • 95% нь ирэх 12 сарын хугацаанд дэлхийн алтны нөөц өснө гэж хариулжээ.

  • Харин 43% нь өөрсдийн нөөцөө нэмэхээр төлөвлөж буй нь түүхэн дээд үзүүлэлт юм.

  • Мөн төв банкнуудын 73% нь ирэх 5 жилд АНУ-ын ам.долларын эзлэх хувь дунд зэрэг буюу мэдэгдэхүйц хэмжээгээр буурна гэж үзжээ.

Эсрэгээрээ евро (€) болон юань (¥) зэрэг бусад валютын эзлэх хувь нэмэгдэх хандлагатай байна.

Ам.долларын уналт ба Шилжилтийн шалтгаанууд 

2025 оны эхний хагаст АНУ-ын долларын индекс 9%-иар унасан.

Ингэснээр ам.долларын дэлхийн ноёрхлыг ганхуулж, геополитикийн хурцадмал байдал, худалдааны дайны сүүдэр нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулсан.

Мөн АНУ-ын төсвийн алдагдлаас үүдэлтэй түгшүүр нь Европ, Ази тивийн валют руу эрэлт өсөхөд нөлөөлж, гадаадын эдийн засгийн тэлэлт болон илүү таатай үнэлгээтэй хөрөнгийн зах зээл рүү чиглэх хандлагыг улам нэмж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.