Иран бууж өгөхгүй бол АНУ довтлоно
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд цэргийн цохилт өгөх талаар хэлэлцэж эхэллээ. Тэрээр Ираны удирдагч Аятолла Али Хаменейд хандан “Бид агаараас довтлоход бэлэн байна. Бидний тэвчээр барагдаж байна” хэмээн заналхийлжээ.
Трамп Ираныг бууж өгөх шаардаж, АНУ-ын иргэд болон цэргүүд рүү пуужин харвахыг зогсоохгүй бол цэргийн хүч хэрэглэхийг үгүйсгэхгүй гэв.
Зах зээлийн доргилт ба цэргийн хөдөлгөөн
Тус мэдэгдлийн дараа:
-
Пентагоноос Ойрхи Дорнод руу нисэх онгоц тээвэрлэгч, хөлөг онгоцууд илгээж эхэлсэн.
-
АНУ-ын хувьцааны зах зээл огцом унаж, Dow Jones -0.7%, Nasdaq -0.9% болж буурав.
-
Газрын тосны үнэ 4.3%-иар өсөж, нэг баррель нь $75-д хүрэв.
Нэмэлт сүрдүүлэг ба дипломат зөрчил
Түүнчлэн, Трамп Ираны Фордогийн ураны баяжуулах байгууламжийг устгахад туслах талаар ч хэлэлцэж буй талаар мэдээлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй