Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Nvidia зорилтот ханш $200

Nvidia зорилтот ханш $200

Nvidia зорилтот ханш $200

Barclays компани Nvidia (NASDAQ: NVDA)-ийн ханшийн зорилтот түвшнийг 170 ам.доллароос 200 ам.доллар болгон өсгөлөө.

Тус банкнаас, компанийн нийлүүлэлтийн сүлжээг дагасан эрэлт хүчтэй хэвээр байгаа бөгөөд хоёрдугаар хагаст ч үргэлжлэх магадлалтай гэж үзжээ.

Шинэ зорилтот түвшин ба 38%-ийн өсөлтийн боломж 

Ханшийн шинэ зорилтот түвшин нь 6 сарын 16-ны өдрийн хаалтын ханш болох 144.69 ам.доллароос 38% өсөх боломжтойг харуулж байна.

Blackwell чипийн үйлдвэрлэл ба нийлүүлэлтийн төлөв 

Blackwell чипийн үйлдвэрлэл хүлээлтээс бага зэрэг дутуу байсан ч ашиглалтын түвшин тогтвортой, нийлүүлэлт 2-р хагас жилд эерэг байх төлөвтэй байна.

Blackwell Ultra чип үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу явж байгаа бөгөөд 3-р улиралд масс үйлдвэрлэл эхлэхээр товлогдсон юм.

Системийн борлуулалт ба ашгийн хэтийн төлөв 

Системийн борлуулалт ч мөн сайжирч байгаа бөгөөд 7 сард нийт орлогын ойролцоогоор 25%-ийг, 10 сард 50%-ийг бүрдүүлэх төлөвтэй байгаа аж.

Barclays-ийн шинжээчид Ultra болон өндөр хэмжээний үйлдвэрлэл нь оны хоёрдугаар хагаст ашигт ажиллагааны түвшинг нэмнэ гэжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.