BofA судалгаа: Хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй эрс сэргэжээ
Bank of America-аас сангийн менежерүүдийн дунд хийсэн хамгийн сүүлийн судалгаагаар, дэлхийн хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй эрс сэргэсэн нь тогтоогджээ.
Харин ам.долларын эсрэг сөрөг байр суурь 20 жилийн дээд түвшинд хүрч арилжааны шинэ боломжуудыг бий болгож байна.
- Худалдааны дайн ба хямралын эрсдэл намжсанаар хөрөнгө оруулагчид зөөлөн буух эдийн засгийн төлөвт итгэж байна.
- Бэлэн мөнгөний түвшин 4.8%-иас 4.2% болж буурсан нь зах зээлд оролцогчдын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг илтгэж байна.
- Хямрал болох магадлал 42%-иас 36% болж буурав.
Дараагийн 5 жилд хамгийн сайн гүйцэтгэлтэй байж болох хөрөнгө:
- 54% нь олон улсын хувьцаа (АНУ-аас бусад)
- 23% нь АНУ-ын хувьцаа
- 13% алт, 5% бонд гэж үзжээ.
Нийт хөрөнгө оруулагчдын арилжааны төвлөрлийг харвал:
- Алтан дээр long позицтой байгаа арилжаа 58-аас 41% хүртэл буурсан.
- Long “Magnificent 7” буюу АНУ-ын технологийн том компаниуд дахь арилжааны хэмжээ 23% буюу хэвээр хадгалагдсан.
- Харин ам.доллар дээр short позицтой байгаа хөрөнгө оруулагчид 20%-д хүрч сүүлийн 20 жилийн дээд түвшинд хүрлээ.
Худалдааны дайн ба хямрал болох эрсдэлийн айдас 4 сард 80% байсан бол 6 сард 47% болж буурав.
Арилжааны боломжууд
- Хувьцаа үнэ өснө, бонд унаж магадгүй гэсэн хүлээлт давамгайлж байна.
- Хөгжиж буй зах зээл рүү хөрөнгө шилжих хөдөлгөөн идэвхжиж магадгүй.
- Долларын сулрал үргэлжлэх хандлагатай тул:
Товч дүгнэвэл: Ам.долларыг заръя эсрэгээрээ хөгжиж буй зах зээлийн валютуудыг авах боломж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй