Ираны дээд удирдагч Аятолла Хаменей бууж өгөхөөс татгалзав
Тегеран – Израилийн агаарын цохилт эхэлснээс хойш Ираны дээд удирдагч Аятолла Хаменей хоёр дахь удаагаа олон нийтэд хандан мэдэгдэл хийлээ. Тэрээр АНУ-ын “болзолгүй бууж өгөх” шаардлагыг эрс няцааж, “Ираны ард түмэн заналхийллийн өмнө сөхрдөггүй. Хэрэв АНУ цэргээ оролцуулбал, өөрсдөө нөхөж баршгүй хохирол амсана” гэж анхааруулав.
Нөхцөл байдалтай холбогдуулан маргааш Женев хотноо Европын Холбооны өндөр түвшний төлөөлөгчид Ирантай цөмийн асуудлаар уулзалт хийхээр товлосон бол НҮБ яаралтай хуралдаан зарлаад байна. Харин АНУ уг уулзалтад албан ёсоор оролцохгүй бөгөөд “бууж өг” гэсэн байр сууриа хадгалсаар байна.
Хурцадмал байдал нэмэгдэж буйг илтгэн АНУ-ын дипломат ажилтнууд Израилийг орхин гарч эхэлжээ. Мөн Израилийн зүгээс кибер дайралт хийсний улмаас Иран төрийн мэдээллийн сувгаа түр хугацаанд тасалсан байна. Одоогийн байдлаар нийслэл Тегеран хотод дэлбэрэлт үргэлжилж, интернет сүлжээ бүхэлдээ саатан, иргэд хотоос дүрвэж байгаа аж.
Байдал энэ хэвээр үргэлжилбэл цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй гэх болгоомжлол нэмэгдэж, бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой аюул заналхийлж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй