Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

SpaceX-ийн туршилтын талбайд томоохон дэлбэрэлт болов

SpaceX-ийн туршилтын талбайд томоохон дэлбэрэлт болов

SpaceX-ийн туршилтын талбайд томоохон дэлбэрэлт болов

Лхагва гарагийн шөнө АНУ-ын Техас мужийн Masseys туршилтын талбайд SpaceX компани Starship 36 загварын пуужингийн хөдөлгүүрээ турших үеэр хүчтэй дэлбэрэлт болжээ.

Ослын нөхцөл байдал

Тус хөдөлгүүрийг газар дээр ажиллуулж турших үеэр тодорхойгүй шалтгааны улмаас осол гарсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, пуужин болон туршилтын талбай, тоног төхөөрөмжүүд ноцтой гэмтсэн байж болзошгүй байна.

Урьдчилсан хохирол

Одоогоор хохирлын нийт хэмжээ тодорхойгүй байгаа юм. Гэхдээ SpaceX-ийн Falcon 9 загварын нэг пуужин ойролцоогоор 67 сая ам.долларын үнэтэй байдаг учраас хохирлын хэмжээ нэлээд өндөр байх магадлалтай юм.

Компанийн албан ёсны мэдэгдэл

SpaceX компани дэлбэрэлт болсон тухай мэдээллийг 6 сарын 18-ны 23:00 цагийн үед баталсан бөгөөд ослын шалтгааныг тодруулах техникийн дүгнэлт хийгдэж байгаа юм байна.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.