TRADING IDEA 2025 #3 - USO (Oil ETF)
Бид юуг санал болгов:
United States Oil Fund (USO) бол нефтийн ханшийг хөдөлгөөнийг дагадаг биржээр арилжаалагддаг сан юм. Нефтийн үнэ өсөхөд хөрөнгө оруулагчдад ашигтай боломжийг олгодог бөгөөд энэ удаад USO-ийн ханшийн өсөлтөд суурилсан худалдан авалт хийхээр санал болгож байна.
Техникийн шинжилгээ:
- Buy Zone: Ханш $81.00 - $82.00 ам.доллар байна. Энэ түвшин нь өнгөрсөн долоо хоногт хүчтэй эсэргүүцэл байсан бөгөөд энэ долоо хоног тус түвшинг сэтэлж гарсан тул одоо дэмжлэгийг түвшин болох боломжтой.
- Stop Loss (SL): $74.99 ам.доллар. Долоо хоногийн арилжааны хэлбэлзэл дунджаар $6 байгаа тул SL-г ойролцоогоор 6 гаруй ам.долларын доор байршуулна.
- Take Profit: $92 - $99 ам.доллар буюу +12.00% ашиг олох боломжтой.
Суурь шинжилгээ:
- Сүүлийн үед газрын тосны ханш өсөх хандлагатай байна. Үүний гол шалтгаан нь Израиль ба Ираны хоорондох зөрчил юм. АНУ стратегийн холбоотон, технологийн тэргүүлэгч түнш, зэвсгийг гол худалдан авагч болох Израилийг дэмжих магадлал өндөр, тиймээс хэрвээ АНУ цэрэг оролцоогоо нэмбэл бүс нутгийн байдал улам хүндрэх төлөвтэй. Харин Иран АНУ-г орж ирвэл хариу арга хэмжээ авна хэмээн мэдэгдэж, дэлхийн хамгийн чухал нефтийн гарц болох Хормузын хоолойг хаах талаар анхааруулсан. Хормузын хоолойгоор дэлхийн нефтийн 20% нь дамжин өнгөрдөг стратегийн чухал бүс нутаг юм. Хэрвээ энэ гарц хаагдвал нефтийн нийлүүлэлт багасч, үнэ эрс өснө.
Мэдэгдэл:
Энэхүү мэдээлэл нь зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэгдсэн бөгөөд хөрөнгө оруулалтын шийдвэрийг өөрийн эрсдэлтэйгээр бие даан гаргах хэрэгтэй. Өнгөрсөн үр дүн нь ирээдүйн үр дүнгийн баталгаа биш гэдгийг анхаарна уу.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй