Трамп: Израиль, Иран "Бүрэн гал зогсоох" тохиролцоонд хүрлээ
АНУ Ираны цөмийн байгууламжийг бөмбөгдсөний дараахан Дональд Трамп "12 хоногийн дайн"-ыг зогсоосон гэж мэдэгдсэн ч талууд албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social платформд Израил ба Иран улс “гал бүрэн зогсоох” (Complete and Total CEASEFIRE) тохиролцоонд хүрсэн тухай зарлав. Тэрээр энэхүү мөргөлдөөнийг “12 ХОНОГИЙН ДАЙН” хэмээн нэрлэсэн байна.
Гэрээний нарийн нөхцөл ба АНУ-ын цохилт
Трампын мэдэгдсэнээр, гал зогсоох гэрээ нь дараах нөхцөлтэйгээр хэрэгжинэ:
-
Зарласнаас хойш зургаан цагийн дараа хэрэгжиж эхэлнэ.
-
Энэ хугацаанд талууд явуулж буй “сүүлчийн ажиллагаагаа” дуусгах ёстой.
-
Иран улс эхний 12 цагт гал зогсооно.
-
Израил 12 цагийн дараа тус гэрээнд нэгдэнэ.
Энэхүү мэдэгдэл нь АНУ Ираны 3 цөмийн байгууламжийг бөмбөгдсөний дараахан гарсан бөгөөд өндөр цохилтын хүчин чадалтай бөмбөгүүд Ираны газар доорх цөмийн байгууламжийг “бүхэлд нь устгасан” хэмээжээ.
“Энэ дайн олон жил үргэлжилжсэн бол Ойрх Дорнодыг бүхэлд нь сүйрүүлэх байсан.”
– Дональд Трамп
Албан ёсны баталгаа ба тодорхойгүй байдал
Reuters агентлаг Тегеран гал зогсоохыг зөвшөөрсөн тухай Ираны өндөр албан тушаалтны мэдээллийг дамжуулсан ч Иран, Изралаас албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.
Харин ням гарагт Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Ираны цөмийн хүчин чадлыг устгах зорилгодоо тун ойртсон” гэж мэдэгдсэн билээ.
Зах зээлийн хариу үйлдэл
Трампын мэдэгдлийн дараа дэлхийн зах зээлд дараах өөрчлөлтүүд гарав:
-
Газрын тосны үнэ огцом унасан.
-
АНУ-ын хөрөнгийн зах зээлийн фьючерсүүд 0.5–0.8%-иар өсөж, зах зээлийн сэтгэлзүй сайжирлаа.
NBC News мэдээлснээр Трамп энэ гал зогсоох гэрээг “мөнхөд үргэлжилнэ” гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Гэсэн ч зарим хэвлэлийн мэдээлснээр Иран ба Израилийн хооронд мөргөлдөөн үргэлжилсээр байгаа бөгөөд Трамп талуудыг “эцсийн ажиллагаагаа” дуусгах ёстой гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй