Тесла Роботакси үйлчилгээг эхлүүлснээр хувьцааны ханш огцом өсөв
Техасын Остин хотод жолоочгүй таксины үйлчилгээг туршиж эхэлсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, компанийн ирээдүйн талаарх хүлээлтийг өсгөв.
Өчигдөр Tesla (NASDAQ:TSLA) компанийн хувьцаа 8.2%-иар өсөж, $348.63-д хаагдлаа. Энэ нь тус компани Техасын Остин хотод удаан хүлээгдсэн Роботакси үйлчилгээг албан ёсоор эхлүүлсэнтэй холбоотой.
Энэхүү туршилтын үйлчилгээнд 10–20 Model Y цахилгаан автомашин хотын тодорхой бүсэд явж эхэлжээ. Жишээ нь нисэх онгоцны буудал руу явах болон тэндээс ирэх зам одоогоор боломжгүй байна.
Үйлчилгээний онцлог
-
Үнэ: Тогтмол $4.20 төлбөр авна.
-
Аюулгүй байдал:
-
Машины урд суудалд Tesla-ийн хяналтын ажилтан суух ч ямар нэг хяналт тавихгүй, зөвлөгөө өгөхгүй.
-
Холын удирдлагатай жолоочийн хяналт зэрэг нэмэлт аюулгүй байдлын дэмжлэгтэй.
-
Шинжээчдийн Дүгнэлт ба Ирээдүйн Үнэ цэн
Шинжээчид Роботакси үйлчилгээг Теслагийн ирээдүйн үнэлгээний “цөм” буюу 60%-ийг бүрдүүлж болзошгүй хэмээн тооцоолжээ.
“Одоогийн роботаксины ихэнх хувилбарууд ашиггүй байдаг. Учир нь өндөр үнэтэй сенсорын систем (лидар, радар), газрын зураг дээр суурилсан нарийн архитектур шаарддаг”.
Харин Tesla зөвхөн камер дээр суурилсан системээр найдвартай, аюулгүй үйлчилгээг үзүүлж чадвал лидар, радарыг ашигладаг өрсөлдөгч компаниудын технологиос давуу талтай юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй