Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ИРАН ГАЛ ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ЗӨРЧСӨН ТУЛ ИЗРАИЛ ДОВТОЛГООГОО ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭВ

ИРАН ГАЛ ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ЗӨРЧСӨН ТУЛ ИЗРАИЛ ДОВТОЛГООГОО ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭВ

ИРАН ГАЛ ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ЗӨРЧСӨН ТУЛ ИЗРАИЛ ДОВТОЛГООГОО ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭВ

Ираны зүгээс пуужин харвасан нь түр намжаад байсан хурцадмал байдлыг дахин сэдрээж, Ойрх Дорнодын нөхцөл байдал болон дэлхийн зах зээлд сөргөөр нөлөөлж эхлэв.

Өнөөдөр Израилийн Батлан хамгаалахын сайд Israel Katz мэдэгдэл хийж, Иранаас Израил руу хоёр пуужин хөөргөсөн нь батлагдсан учраас Тегеран руу үргэлжлүүлэн цохилт өгөх тушаал өгснөө мэдэгдлээ.

Тэрээр Ерөнхий сайдтай зөвшилцсөнөөр Ираны засгийн газрын ордон болон бусад террорист үйл ажиллагаа явуулж буй байгууламжууд руу довтлохоо онцолсон байна.

Өмнө нь Израилийн талаас "гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн" гэж мэдээлсэн ч Ираны тал пуужин харвасан нь хэлэлцээрийг бүрэн зөрчсөн үйлдэл хэмээн буруутгав.

Ийнхүү хоёр талын байр суурь дахин зөрчилдөж, түр намжсан хурцадмал байдал эргэн сэдэрсэн нь бүс нутгийн геополитикийн тогтворгүй байдал, хөрөнгийн зах зээл , түүхий эдийн ханшид огцом нөлөө үзүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.