Топ Wall Street шинжээчид ногдол ашиг сайн олгодог 3 хувьцааг нэрлэв
Шинжээчид зах зээл савлахад тогтвортой орлого олоход тань дараах 3 компанийн сайн ногдол ашиг олгодог хувьцаа туслана гэж үзэж байна.
1. McDonald’s (MCD)
- 
	
Ногдол ашиг: Жилд нэгж хувьцаанд 7.08 доллар
 - 
	
Өгөөж: 2.4%
 
McDonald’s нь сүүлийн 49 жил дараалан дивидентээ нэмсэн бөгөөд үнэ цэн, шинэчлэл, сурталчилгаа зэрэгт хүчтэй байр суурь эзэлдэг. Иймд эдийн засаг тодорхойгүй үед ч сайн үзүүлэлттэй байх боломжтой гэж шинжээчид үзэж байна. Jefferies-ийн шинжээч MCD-г 360 доллар хүртэл өснө гэж харж байна.
2. EPR Properties (EPR)
- 
	
Ногдол ашиг: Жилд нэгж хувьцаанд 3.54 доллар
 - 
	
Өгөөж: 6.2%
 
Энэхүү REIT (Үл хөдлөх хөрөнгийн итгэлцлийн сан) нь кино театр, зугаа цэнгэлийн газруудад хөрөнгө оруулдаг. Сүүлийн үед хөрөнгийн өртөг буурч, илүү ашигтай хөрөнгө оруулалт хийх боломжтой болсон. Stifel-ийн шинжээч уг хувьцааг 65 доллар хүрнэ гэж таамаглаж байна.
3. Halliburton (HAL)
- 
	
Ногдол ашиг: Жилд нэгж хувьцаанд 0.68 доллар
 - 
	
Өгөөж: 3.3%
 
Газрын тосны үйлчилгээний энэ компанийн орлогын 60% нь олон улсаас ордог тул АНУ-ын зах зээлийн богино хугацааны эрсдэл бага нөлөөлнө гэж үзжээ. Мөн өөрийн Zeus технологи, цахилгаан шийдлүүдээрээ зах зээлд ялгарч байгаа юм. Goldman Sachs-ийн шинжээч 24 доллар хүрнэ гэж таамаглаж байна.
Дүгнэлт
Эдгээр хувьцаанууд нь тогтмол ногдол ашиг төлөлттэй, сайн мөнгөн урсгалтай тул урт хугацааны хөрөнгө оруулалтад тохиромжтой гэж үзэж байна.
Анхааруулга: Энэхүү мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд хөрөнгө оруулалтын шийдвэрийг та өөрөө судлан, эрсдэлээ тооцож гаргана уу.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
- 
                                                        
Таалагдсан
 - 
                                                        
Хөгжилтэй
 - 
                                                        
Яахавдээ
 - 
                                                        
Гунигтай
 - 
                                                        
Таалагдсангүй
 
			