Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

2025 оны 2-р хагаст хөрөнгийн зах зээлийг хөдөлгөх гол хүчин зүйлс юу вэ?

2025 оны 2-р хагаст хөрөнгийн зах зээлийг хөдөлгөх гол хүчин зүйлс юу вэ?

2025 оны 2-р хагаст хөрөнгийн зах зээлийг хөдөлгөх гол хүчин зүйлс юу вэ?

2025 оны 2-р хагаст зах зээлд өндөр савалгаа, мөнгөний бодлогын тодорхой бус байдал, геополитикийн эрсдэл зэрэг олон хүчин зүйлс нөлөөлөхөөр байна. Гэхдээ урт хугацааны эерэг чиг хандлага сэргэж эхэлж байна.

1. Тарифын тодорхой бус байдал:

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын “харилцан адил” тарифын 90 хоногийн түр завсарлага дуусах дөхөж байна. Цаашид АНУ:

  • Шинэ худалдааны хэлэлцээрүүд зарлах уу
  • Тарифын түр хугацааг сунгах уу
  • Эсвэл өндөр тарифыг дахин тогтоох уу? гэсэн 3 хувилбарын алиныг сонгох нь хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна.

2. Төсвийн хуулийн нөлөө:

Трампын татварын бууралт, зардлын өсөлтийг багтаасан төсвийн хууль нь АНУ-ын төсвийн алдагдлыг нэмж, улсын өрийг $36.2 их наяд ам.долларт хүргэх төлөвтэй байна.

“Тариф ба төсвийн алдагдал нь зах зээлийг түр савлуулж болох ч эдийн засгийн нийт өсөлт болон зах зээлийн урт хугацааны өсөлтөд ноцтой аюул болохгүй.”

3. Геополитикийн эрсдэл:

  • Израил, Ираны түр эвлэрэл тогтвортой байж чадах эсэх
  • Украины дайны үргэлжлэх нь гэнэтийн эрсдэлүүд байж магадгүй.

4. Холбооны Нөөцийн Сангийн (Fed) бодлогын чиглэл:

Одоогоор инфляц тогтвортой байгаа ч, Fed тарифын сөрөг нөлөөллийг ажиглаж байна.

Он дуустал хүүгийн дахин бууралт хүлээгдэж байгаа бөгөөд энэ нь:

  • Эдийн засгийн удаашрал
  • Инфляцийн аажуу өсөлт
  • Хөрөнгө оруулагчдыг аюулгүй хөрөнгө рүү чиглүүлж
  • Өндөр зэрэглэлийн бондын өгөөжийг бууруулах магадлалтай

5. Валютын зах зээл ба “долларын сулрал”:

Хагас жилийн хугацаанд ам.доллар огцом суларч, евро зэрэг гадаад валютууд руу хөрөнгө шилжсэн нь “долларын хасах хандлага” буюу de-dollarization-ийн шинж юм. Энэ хандлага 2-р хагаст үргэлжилнэ гэж таамаглаж байна. 

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.