Трампын шийдвэрийн дараа АНУ-ын хөрөнгийн зах зээл огцом унав
Өчигдөр АНУ-ын хөрөнгийн зах зээлийн гол индексүүд огцом унаж 1 хувиар буурлаа. Шалтгаан нь Ерөнхийлөгч Дональд Трамп Япон, БНСУ-аас импортолж буй бүх бараанд 25 хувийн тариф ногдуулах төлөвлөгөөгөө зарласантай холбоотой.
Трамп уг шийдвэрээ олон нийтийн сүлжээгээр дамжуулан зарлаж, Японы Ерөнхий сайд Ишиба Шигэру, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён нарт илгээсэн захидлуудаа нийтэлжээ.
Эдгээр захидалд 2025.08.01-ээс Япон, БНСУ-ын “бүх төрлийн бүтээгдэхүүнд” одоо мөрдөгдөж буй салбарын тарифуудаас тусад нь 25 хувийн тариф ногдуулна гэжээ.
Трамп, “Энэ нь АНУ-ын эдийн засаг болон үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж буй тэвчихийн аргагүй худалдааны алдагдлуудыг бууруулах зорилготой хариу үйлдэл” гэж тайлбарлажээ.
Харин Япон болон БНСУ-ын компаниуд үйлдвэрээ АНУ-д шилжүүлбэл уг тарифыг ногдуулахгүй байх боломжтой гэсэн байна.
Хэрэв Япон, БНСУ-аас хариу тариф хэрэгжүүлбэл, энэхүү 25 хувийн үндсэн тариф дээр нэмж ижил хэмжээний тариф тогтооно гэж анхааруулсан байна.
Мөн тэрээр тухайн улсын АНУ-тай харилцах харилцаанаас шалтгаалан “тарифыг өсгөх эсвэл бууруулах” боломжтой гэж дурджээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй