Теслагийн хувьцаа огцом уналаа
Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск “America Party” хэмээх шинэ нам байгуулна гэдгээ зарласан. Үүний дараа тус компанийн хувьцаа өчигдөр өглөөний зах зээлийн өмнөх арилжаагаар 7%-иар буурч, $292.8 болжээ.
Хөрөнгө оруулагчдын болгоомжлол
Брокерийн Wedbush компани ням гарагт гаргасан тэмдэглэлдээ Маскийн мэдэгдэл нь Tesla-ийн хувьцаанд дарамт үүсгэж болзошгүйг анхааруулжээ.
Тус тэмдэглэлд Маск улс төрд идэвхтэй оролцох нь Tesla-ийн хувьцаа эзэмшигчдийн хүслээс "эсрэг" үйлдэл юм. Энэ нь борлуулалт буурч, автономит жолоодлогын шилжилт хийж буй үед хамгийн таагүй зүйл юм гэсэн байна.
Маск vs Трамп
Маск "America Party" нам байгуулах болсноо зарласан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай зөрчилдөж буйн тод илрэл юм. Өөрөөр хэлбэл саяхан батлагдсан “Big Beautiful Bill” хуулийн талаар маргалдсаны дараа болж байна.
Шинжээчдийн дүгнэлт:
-
Хэрэв Трамп болон Бүгд Найрамдах нам Маскийг найз биш, дайсан гэж үзэж эхэлбэл Tesla-ийн хувьцаанд дарамт нэмэгдэх магадлалтайг Wedbush-ийн шинжээчид анхаарууллаа.
-
Мөн тэд АНУ дахь хувийн намуудын (independents) түүхэн амжилтын түвшин маш бага байдаг тул Маскыг улс төрийн томоохон мөрий тавьж байна гэдгийг онцолжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй