Хятад: Ираны бүрэн эрхт байдлыг барууны “дарамтаас” хамгаална
2025.07.16-нд Тяньжинд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) Гадаад хэргийн сайд нарын 25-р уулзалт боллоо.
Энэ үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ираны Аббас Арагчитай уулзаж, Хятад улс Ираныг Барууны дарамт, хүч хэрэглэж шахалт үзүүлэх бодлогын эсрэг хамгаалсаар байх болно” хэмээн мэдэгдлээ.
Уулзалт нь АНУ, Израилийн 12 хоног үргэлжилсэн дайны дараахан болж буйгаараа онцлог юм.
Талуудын санал нэгдсэн асуудлууд:
- Ираны бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах Хятадын дэмжлэг
- ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтарсан төслүүдийг урагшлуулах
- Барууны хориг, шахалтыг үл харгалзан худалдаа, эрчим хүч, технологийн салбар дахь хамтын ажиллагааг тэлэх
- Хятад, Ираны стратегийн түншлэлийг улам гүнзгийрүүлэх
Иран, Хятадын худалдаа 2025 онд эрчимтэй нэмэгдэж, хоёр орны харилцаа Барууны хоригийг даван туулах стратегийн түншлэл болж байна.
Зарим шинжээч энэхүү уулзалтыг Иран, Хятадын харилцаанд чухал эргэлтийн цэг хэмээн дүгнэж, ШХАБ-ыг Ираныг олон улсын тавцанд хамгаалах, түрэмгийллийг сэргийлэх стратегийн платформ болгон ашиглаж болохыг онцолж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй