ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: ТЕХНИК ШИНЖИЛГЭЭНИЙ UPDATE
S&P500: ES1! Futures
S&P500 индекс 4 сарын ёроолоосоо 35% өсөж, 6,500 нэгжид хүрээд эсэргүүцэл авах магадлал өндөр байна. Техник үндэслэл:
- 2025 оны 3–5 сард индекс "Head and Shoulders" буюу "Толгой ба мөр" хэлбэрийг үүсгэсэн. Техник шинжилгээгээр уг загварын зорилтот дээд ханш нь 6,680 нэгж гэж тооцоологдож байна.
- 2024 оны 7 сард индекс Bollinger Bands-ийн дээд хязгаарт 11 өдөр дараалан хүрч хаагдсан. Үүний дараа багахан өсөлт үзүүлсэн ч ойролцоогоор 10%-иар унасан. Тухайн үед Daily Relative Strength Index (RSI) нь overbought буюу хэт худалдан авалттай түвшинд хүрсэн юм.
- Дээрхтэй ижил нөхцөл байдал 2025 оны 7 сард дахин ажиглагдаж байна. Bollinger Band-ийн дээд таазад ойртож, RSI мөн адил хэт худалдан авалтын бүсэд орсон нь болгоомжлохыг сануулж байна.
Эх сурвалж: Голомт Капитал, шинжээчийн дүгнэлт
GOLD FUTURES: GCQ25
Алтны үнэ түр хугацаанд 3,180-3,200 ам.долларт орчим хүртэл буурч эргээд дэмжлэг авч магадгүй. Хэрвээ 3,300 бүс дээр тогтвортой байвал өсөлт эргэн сэргээд 3,500-г давж 3,600-аас дээш шинэ өндөр түвшинд хүрэх боломжтой. Техник үндэслэл:
- Улаан бүс (дээд эсэргүүцэл): 3,440 – 3,500 орчим
- Цэнхэр бүс (доод дэмжлэг): 3,140 – 3,200 орчим
- Одоогоор зах зээл богино хугацааны консолидацийн фазад байгаа
- Bullish reversal буюу өсөлтийн эргэлтийн төлөв бүрдэх төлөвтэй ч 3,180–3,200 бүс дэх үнийн үйлдлийг нарийвчлан ажиглах шаардлагатай.
- 3,500 түвшинг давбал шинэ дээд амжилт тогтоох боломж нээгдэх төлөвтэй
Мөчлөг давтагдах уу?
Түүхэн талаасаа 7 сар нь АНУ-ын хувьцааны тогтвортой өсөлттэй сар юм.
- Сүүлийн 9 жил дараалан 7 сард өсөлттэй хаагдсан байна.
- Статистикаас харвал 8 ба 9 сард худалдан авалтаа нэмэхэд тохиромжтой.
Эх сурвалж: StoneX, Matt Weller, Global Head of Research
Хэн юу гэж хэлэв?
1.Carson Group-ийн зах зээлийн ерөнхий стратегич Райн Дитрик, CMT, 2025 оны хөрөнгийн зах зээлийг "Rocky Balboa" гэж нэрлэв. Rocky Balboa “Нокаутанд оруулж байгаа ч дахин босоод ирдэг”. Зах зээл 4 сард "нокаут"-ын ирмэг дээр очсон ч Трампын бодлогын зөөлрүүлэлт, татварын шинэчлэл зах зээлийг эргэн сэргээлээ.
2.Fairlead Strategies-ийн үүсгэн байгуулагч Кэйти Стоктон, CMT, биткойн 14% өсөж 134.5 мянган ам.долларт хүрэх боломжтой гэж үзэж байна.
Үндэслэлүүд:
- Cup-and-handle загвар бүрдсэн
- MACD индикатор өсөлтийн хүчтэй дохио өгч байна
Эх сурвалж: businessinsider.com
3.Renaissance Macro Research-ийн ТУЗ-ийн дарга, CEO Жефф деГрааф, CMT, зах зээлд өсөлтийн орон зай байгаа гэж үзэж байна. Түүний хэлснээр зах зээлд "pullback"-ийг хүлээж буй оролцогчдын тоо олон байна. Гэвч түүхэн туршлагаас харахад олон нийт уналт хүлээж байх үед уналт төдийлөн гүнзгий эсвэл хурдан ирдэггүй. https://youtu.be/kgtV91nJPV4?si=VdVm62H_N412HZhU
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй