Crypto Week-ийн эерэг ба сөрөг нөлөө
2025 оны 7-р сарын 17-нд АНУ-ын Конгрессоос крипто салбарт хамаарах гурван чухал хуулийг баталлаа. Үүнийг зарим хүн санхүүгийн дэвшил гэж харж байхад, зарим нь хэтэрхий эрсдэлтэй алхам гэж үзэж байна.
Батлагдсан гурван гол хууль ба тэдгээрийн нөлөө
Эдгээр хууль нь крипто зах зээлийн ирээдүйг тодорхойлох бөгөөд тус бүр өөрийн гэсэн дэмжигчид болон шүүмжлэгчидтэй байна.
1. GENIUS Act: Том компаниуд банк болох уу?
-
Зорилго: “Стейблкойн” буюу ам.доллар зэрэг уламжлалт мөнгөн дэвсгэртэд холбосон криптовалютыг зохицуулах.
-
Боломжит үр дүн: Walmart, Meta зэрэг технологийн аваргууд банкны үйл ажиллагаа явуулах боломжтой болно.
-
Сөрөг тал: Зарим шинжээчид энэ нь хяналтгүй, эрсдэл өндөртэй шинэ санхүүгийн системийг бий болгоно гэж анхааруулж байна.
2. Digital Asset Market Clarity Act: Хэн хянах вэ?
-
Зорилго: Криптовалютыг аль байгууллага хянах вэ гэдгийг тодорхой болгох.
-
Зохицуулалт: SEC (Үнэт цаасны хороо) болон CFTC (Таваарын фьючерсийн хороо) хоёрын хооронд хяналтын үүргийг хуваарилах.
-
Маргаан: Крипто дэмжигчид үүнийг салбарт тодорхой байдлыг авчирсан дэвшил гэж үзэж байгаа бол шүүмжлэгчид "хяналт хэт сул, салбар өөртөө зориулсан хууль гаргалаа" гэж үзэж байна.
3. Anti-CBDC Act: Хий хоосон айдас уу?
-
Зорилго: Холбооны Нөөцийн Санг (АНУ-ын төв банк) өөрийн дижитал мөнгөтэй болохоос урьдчилан сэргийлэх.
-
Шүүмжлэл: Төв банканд ийм төлөвлөгөө огт байхгүй тул энэ хууль нь бодит бус, хий хоосон айдсаар бичигдсэн гэж зарим хүн үзэж байна.
Криптогийн улс төрийн нөлөө ба ирээдүйн эрсдэл
Крипто лоббигийн хүч:
-
Крипто салбарын нөлөө улс төрд эрс нэмэгдэж байна. 2024 оны сонгуульд крипто компаниуд улс төрийн хамгийн том хандивлагчдын нэг байв.
-
Тухайлбал, “Fairshake” нэртэй крипто сан 140 сая долларын санхүүжилттэйгээр дараагийн сонгуульд бэлдэж, өөрт ашигтай хууль батлуулахын төлөө ажиллаж байна.
Шүүмжлэгчдийн анхааруулга:
Эдгээр хууль нь иргэдийн тэтгэврийн хуримтлал зэрэг уламжлалт санхүүгийн салбаруудыг хэт тогтворгүй, ойлгомжгүй крипто зах зээлтэй холбох ноцтой эрсдэлийг дагуулж болзошгүй юм.
Нөхцөл байдлын эрсдэлийг тодотгож, зарим шүүмжлэгч бүр:
"Төмс тарихаа бод"
гэж зөвлөж байгаа нь анхаарал татаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй