Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Google-ийн тайлан хүлээлтээс өндөр гарав

Google-ийн тайлан хүлээлтээс өндөр гарав

Google-ийн тайлан хүлээлтээс өндөр гарав

Өчигдөр танилцуулсан Google буюу Alphabet (NASDAQ:GOOGL) компани 2 дугаар улирлын тайлан нь Уолл Стритийн хүлээлтээс өндөр гүйцэтгэл үзүүлжээ. Үүний зэрэгцээ 2025 оны хөрөнгө оруулалтын (Capex) төлөвөө нэмэгдүүлсэн байна.

II улирлын гол үзүүлэлтүүд:

  • Ногдол ашиг (EPS): 2.31 ам.доллар - Шинжээчдийн таамагласан 2.17 ам.доллароос өндөр

  • Орлого: 96.43 тэрбум ам.доллар - Хүлээгдэж байсан 93.9 тэрбум ам.доллароос давсан

  • Хувьцааны ханш: Эхэндээ 2%-иар унасан ч тайлангийн дараах арилжаанд 1%-иар өссөн

Хөрөнгө оруулалтын төлөв (Capex):

Alphabet 2025 онд нийт 85 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа нь өмнөх 75 тэрбумын төсөөллөөс өндөр. Энэ нь шинжээчдийн хүлээлт болох 73.31 тэрбумыг давж, өмнөх оноос 13.3%-иар өссөн дүн юм. Хөрөнгө оруулалт нь хиймэл оюун ухаан болон Cloud (үүлэн технологи)-ийн дэд бүтцэд чиглэнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.