Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Тайланд Камбожийг агаараас бөмбөгдөж хил дээрх зөрчил хурцдав.

Тайланд Камбожийг агаараас бөмбөгдөж хил дээрх зөрчил хурцдав.

Тайланд Камбожийг агаараас бөмбөгдөж хил дээрх зөрчил хурцдав.

Тайланд, Камбожийн дунд олон жил үргэлжилсэн хилийн маргаан цэргийн мөргөлдөөнд хүрлээ.

Хоёр улсын хилийн орчимд суурилуулсан минад өртөж хүнд гэмтсэн Тайландын цэргийн хариуг барьж, Тайланд Камбожийн цэргийн баз руу агаарын цохилт өгсөн байна.

Энэ нь 2 орны дипломат харилцааг алдагдуулахад хүргэж, хоёр тал бие биедээ бурууг тохож байна.

Камбож нь Тайландыг энгийн иргэдийн суурьшиж буй бүс руу пуужин харвасан хэмээн буруутгаж хариу цохилт өгсөн байна.

Үүний улмаас Тайландын 12 хүний амь эрсэдсэний 11 нь энгийн иргэн, нэг цэрэг байжээ.

Үүнтэй зэрэгцэн Тайландын Ерөнхий сайд Паэтонгтарн Шинаватра Камбожийн экс удирдагч Хун Сентэй утсаар ярилцсан нууц яриа задарсан байна.

Тэрээр утсаар ярихдаа өөрийн орны армийн үйл ажиллагааг шүүмжилсэн нь улс төрийн хүрээнд хагарал үүсгэж, эрх мэдлээсээ түр түдгэлзэх, бүрэн огцрох эрсдэлтэй нүүр тулж байна.

Францын колоничлолын үед зурсан 800 км-ийн урттай энэ хилийн зурваст өнгөрсөн 20 жилд хэд хэдэн удаа буудалцаан, цэргийн хурцадмал байдал үүссэн түүхтэй.

Энэ удаагийн мөргөлдөөн нь дахин давтагдсан маргаан биш 2 талын улс төрийн тогтворгүй байдалтай шууд холбоотой, илүү гүнзгий системийн хямралын илрэл гэж шинжээчид үзэж байна.

 

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.