Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Intel-ийн санхүүгийн тайлангийн дараа хувьцааны ханш нь 7%-иар унав.

Intel-ийн санхүүгийн тайлангийн дараа хувьцааны ханш нь 7%-иар унав.

Intel-ийн санхүүгийн тайлангийн дараа хувьцааны ханш нь 7%-иар унав.

2025 оны 2-р улиралд Intel компани 12.86 тэрбум ам.долларын орлого олсон нь шинжээчдийн таамаглалыг ($11.95 тэрбум) давав.

Гэвч EPS  0.10 ам.долларын алдагдал хүлээсэн нь шинжээчдийн EPS 0.01 ам.долларын ашигтай гарна гэсэн төсөөллөөс доогуур байлаа.

Компани алдагдлыг $800 саяын хөрөнгийн үнэгүйдэл, $200 саяын нэг удаагийн зардал бүрдүүлсэн нь нийт EPS-д -$0.20 нэгжээр буурахад хүргэжээ.  

Гэхдээ Intel-ийн урт хугацааны өсөлтийн гол тулгуур болох foundry (гадаад үйлдвэрлэгчдэд зориулсан чип үйлдвэрлэл) бизнес 3%-ийн өсөлттэйгээр $4.4 тэрбумд хүрч орлогын гүйцэтгэлд гол хувь нэмэр оруулсан байна.

Компанийн зардлыг оновчтой байлгах үүднээс компанийн удирдлагууд зарим өндөр өртөгтэй төслүүдээ танаж байна.

Тухайлбал, Герман, Польшид үйлдвэр барих төлөвлөгөөг цуцалж, АНУ-ын Охайо дахь чип үйлдвэрлэлийн төслийг хойшлуулжээ.

Энэ нь богино хугацааны өсөлтөд саад болж байгаа ч хөрөнгө оруулалтын уян хатан байдлыг сайжруулж, санхүүгийн тэнцвэрийг хадгалах зорилготой алхам юм.

 

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.