Монгол Улс: Орон сууцны санхүүжилтийн банк байгуулахаар судалж эхэллээ
Монгол Улсын Засгийн газраас иргэдийн орлогод нийцсэн, хүртээмжтэй орон сууцаар хангах бодлогын хүрээнд “Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк” байгуулах асуудлыг судалж, санал боловсруулах ажлын хэсгийг байгууллаа.
Ажлын хэсгийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ахлан ажиллана.
2013 оноос хойш Засгийн газар болон Монголбанк хамтран “Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн.
Хэдийгээр 132 мянга орчим иргэнд нийт 9.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон ч урт хугацааны тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх, зардлыг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд ахиц муутай байгаа юм.
Тиймээс орон сууцны санхүүжилтийн тогтолцоог илүү үр ашигтай, тогтвортой болгохын тулд хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, нэгдсэн бодлогоор хангах шаардлагатай болсон байна.
Үүний хүрээнд олон улсын туршлагад үндэслэн Орон сууцны санхүүжилтийн тухай хуулийг батлах, уг хуулийн дагуу Орон сууцны санхүүжилтийн корпорац байгуулах, мөн үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан болон барьцаат үнэт цаасыг татварын бодлогоор дэмжих саналыг боловсруулахаар шийдвэрлэж дээрх ажлын хэсгийг байгуулжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй