АНУ-ын эдийн засаг 3%-иар өсөж, хүлээлтээс давлаа
Өмнөх улиралд 0.5%-иар агшсан АНУ-ын эдийн засаг 2025 оны хоёрдугаар улиралд 3%-иар өсөв.
Үүнд, иргэдийн хэрэглээ 1.4%-иар нэмэгдэж, импорт 30.3%-иар огцом буурсан нь нөлөөлжээ. Тарифын нөлөөгөөр компаниуд өмнөх улиралд их хэмжээгээр бараагаа татсан бол энэ улиралд захиалгаа бууруулсан байна.
Одоогоор инфляц бага зэрэг намдсан ч бүрэн хяналтад ороогүй хэвээр байна. Тодруулбал, үнийн өсөлтийн төвшин (PCE) 2.1%, үндсэн инфляц (core PCE) 2.5% байгаа учраас Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг хэвээр үлдээх төлөвтэй байгаа юм.
Харин Ерөнхийлөгч Трамп эдийн засгийн үзүүлэлтийг сайшааж, хүүг бууруулахыг шаардсаар байна.
Цаашид дотоодын хэрэглээний өсөлт, орон сууцны зах зээл, экспортын үзүүлэлт буурах төлөвтэй байгаа учраас ирэх улирлын төлөв тодорхой бус хэвээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй