Майкрософт-ын ашиг Уолл Стритийн хүлээлтээс давлаа
Үүлэн технологийн бизнесийн тогтвортой өсөлт Майкрософт компанийн ашгийг өсгөж, тайлангийн дараа хувьцааны үнэ нь 6%-иар өссөн байна.
Тодруулбал, 4-р улирлын нэгж хувьцаанд ногдох ашиг $3.65 хүрсэн нь шинжээчдийн таамаглалаас $3.37-оос давжээ.
Мөн орлого нь 18%-иар өсөж, $76.4 тэрбумд хүрсэн нь зах зээлийн хүлээлт болох $73.79 тэрбумыг давав.
Үүнийг Wedbush-ын шинжээч Даниел Айвс “Microsoft-ийн хувьд төгс улирал тохиолоо” хэмээн дүгнэж, үүлэн технологи ба AI нь бизнесийн бүх салбарт суурь өөрчлөлт авчирч байгааг онцолжээ.
Орлогыг задалбал:
- Microsoft (NASDAQ: MSFT) үүлэн технологийн орлого нь улиралд $29.9 тэрбумд хүрснээр нийт Microsoft Cloud орлого 27%-иар өсөж, $46.7 тэрбум болов.
- Azure платформ нь $75 тэрбумын орлого олсон нь өмнөх жилийнхээс 34%-иар өсөв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй