Биткойны дараагийн чухал эсэргүүцлийн түвшин $141,000 байх магадлалтай
2025.07.31-нд Glassnode-аас гаргасан тайлангаас харахад биткойны үнэ ойрын хугацаанд өсөлтөө хадгалбал дараагийн чухал эсэргүүцлийн түвшин нь 141,000 ам.доллар байх магадлалтай байна.
Одоогоор биткойн 117,600 долларын орчимд арилжаалагдаж байгаа юм. Харин богино хугацаанд койн эзэмшигчдийн дундаж худалдан авалтын үнэ (STH Cost Basis) нь 105,400 доллар байна. Энэ нь богино хугацааны арилжаачид ашигтай байгааг илтгэнэ.
BTC ханш өмнө нь 125,100 долларын түвшинг хэд хэдэн удаа шалгаж, эргээд унасан. Тиймээс энэ түвшин нь түр зуурын эсэргүүцэл болж байна. Хэрвээ үнэ энэ түвшнээс дээш хүчтэй тэсэрвэл 141,000 доллар орчимд дараагийн томоохон эсэргүүцэл үүснэ. Учир нь энэ үед богино хугацааны эзэмшигчдийн ашиг маш их болж, ашгаа авах зорилгоор зарах магадлалтай юм.
Нэг үгээр хэлбэл, биткойн одоогоор 105-125 мянган долларын хооронд хэлбэлзэж байгаа ч энэ хүрээнээс дээшилбэл 141,000 ам.долларт хүрэх боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй