Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Qualcomm-ын орлого нэмэгдсэн ч ханш нь уналаа

Qualcomm-ын орлого нэмэгдсэн ч ханш нь уналаа

Qualcomm-ын орлого нэмэгдсэн ч ханш нь уналаа

Чип үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Qualcomm компанийн 2025 оны 2-р улирлын санхүүгийн тайлан хөрөнгө оруулагчдын хүлээлтээс давсан ч, тайлангийн дараах арилжаагаар хувьцааны үнэ нь унажээ.

Эерэг үзүүлэлтүүд:
Компанийн нийт орлого 10.37 тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн 10.35 тэрбумын таамгийг давж, нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) нь 2.77 ам.доллар буюу хүлээгдэж байсан 2.71 ам.доллароос өндөр гарчээ. Цэвэр ашиг нь 2.66 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 24%-иар өссөн байна.

Ханш унасан шалтгаан:
Гэсэн ч тайлангийн дараах арилжаагаар хувьцааны үнэ 5%-иар унасан нь зарим сегментийн хүлээлтэд хүрээгүйтэй холбоотой.

  • Компанийн хамгийн том сегмент болох гар утасны чипийн борлуулалт 6.33 тэрбум ам.долларт хүрсэн ч 6.44 тэрбумын таамгаас доогуур байв.

  • Apple компани тун удахгүй Qualcomm-оос модем худалдан авахаа зогсоох төлөвтэй байна.

Компанийн хариу арга хэмжээ ба ирээдүйн төлөв:
Qualcomm компани үүнийг урьдчилан тооцсон бөгөөд бизнесээ төрөлжүүлж, гар утаснаас гадуурх зах зээлд эрчимтэй нэвтэрч эхэлжээ.

  • Тухайлбал, Qualcomm нь дата төвд ашиглах зориулалттай хиймэл оюун ухааны чипүүдийн хөгжүүлэлтэд хөрөнгө оруулж байгаа бөгөөд 2028 оноос эхлэн бодит орлого олох хүлээлттэй байна.

  • Тайлант хугацаанд Qualcomm нь 19 сая хувьцаагаа буцаан худалдан авахад 2.8 тэрбум ам.доллар, ногдол ашигт 1 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэ нь компани хөрөнгө оруулагчдад өгөөж өгөх стратегиа хадгалж буйн баталгаа юм.

Дүгнэлт:
Үндсэндээ Qualcomm гар утасны зах зээлээс хамаарлаа бууруулахын тулд ухаалаг төхөөрөмж, AI чип, автомашин зэрэг ирээдүй рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.