Meta-ийн ашиг хүлээлтээс огцом давж, хувьцааны ханш 8%-иар өсөв
Meta Platforms-ын 2025 оны 2-р улирлын санхүүгийн тайлан хөрөнгө оруулагчдын хүлээлтээс хол давснаар хувьцааны ханш нь 8%-иар өсөв.
Өсөлтийн гол шалтгаан нь Meta-гийн үндсэн бизнес болох зар сурталчилгааны орлого 46.5 тэрбум ам.долларт хүрч, шинжээчдийн 44.07 тэрбумын хүлээлтийг илт давсантай холбоотой.
Энэ нь:
- Хэрэглэгчдийн идэвх сэргэсэн
- Зорилтот сурталчилгааны технологи сайжирсан
- Брэндүүд Meta-ийн платформууд руу дахин чиглэж буйг харуулж байна.
Энэ нь Meta нь дижитал зар сурталчилгааны салбар дахь ноёрхлоо хадгалж, зах зээлд илүү өндөр өгөөж санал болгож буй гол тоглогч хэвээр байна.
Санхүүгийн гол үзүүлэлтүүд:
- EPS (ашиг): $7.14 (таамаг: $5.89)
- Орлого: $47.5 тэрбум (таамаг: $44.83 тэрбум)
- Өнгөрсөн жилийн II улиралтай харьцуулахад: Ашиг: +38% өссөн. Орлого: +21% өссөн
3-р улирлыг хэрхэн харж байгаа вэ?
Meta компани III улиралд 47.5–50.5 тэрбум ам.долларын орлого олох төлөвтэй байгаагаа мэдэгдсэн нь шинжээчдийн 46.2 тэрбумын таамгаас давж байна.
Энэ нь хэрэглэгчид идэвхтэй байх хэрээр орлого өснө гэсэн компанийн итгэлтэй байр суурийг илэрхийлж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй